COVID-19: Аргентинд хөл хориог чангатгажээ
2021-04-08

Аргентинд коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаагийн улмаас тус улсын Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсон талаар Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес мэдэгджээ. 

 

Ингэснээр бүлгээр аялал жуулчлалаар явах, 20-оос дээш хүнтэйгээр хурал цуглаан хийх, казино, бэлтгэлийн танхимд спортоор хичээллэхийг хориглож байгаа юм байна. Зоогийн газар болон цэнгээний газрууд 23.00 цагт хаах ёстой. Иргэд 00.00-06.00 цаг хүртэл гэрээсээ гарахыг хоригложээ.

 

Эдгээр хязгаарлалтын арга хэмжээнүүд нь Аргентины нутаг дэвсгэр даяар гурван долоо хоногийн хугацаанд үйлчлэхийн дээр эрсдэлийн дунд болон өндөр зэрэгтэй бүс нутгуудад нэмэлт хязгаарлалт авч хэрэгжүүлэх юм байна. 

 

Аргентины Эрүүл мэндийн сайд Карла Виссотти улс оронд нь цар тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ улсад сүүлийн хоёр хоногт 20 мянга гаруй тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж. Аргентинд цар тахал дэгдсэнээс хойш 2.4 сая хүн халдвар авч, 56.8 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин