ШУУД: Өнөөдрөөс 300 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ
2021-04-08

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар УОК-ын гаргасан энэ сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцсэн юм. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ирэх бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргасан байна.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Монгол Улсын Засгийн газар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумхи чиглэлээр бүхий л талын арга хэмжээ авч  байна. Монгол Улс вакцинжуулалтаараа Азидаа тэргүүлж явж байгаа. Эрүүл мэндийн салбар дээр хоёр дахь тунгийн оргил ачаалал ирж байна. Вакцинжуулалтыг үе шаттай татах болж байна. Вакцин үйлдвэрлэгчид экспортоо татаж, дотооддоо вакцинжуулалтаа хийхээр болсон. Тиймээс вакцинжуулалтын хомсдолд орж байгаа. Монгол Улсын хувьд долдугаар сарын нэгэн гэхэд зорилтот иргэдээ вакцинжуулах зорилт тавиад явж байгаа. 

 

Израил өнөөдөр дархлаажуулалтыг хийхдээ дараагийн вакцинжуулалтын халдвар хамгааллыг сайн барьж чадсан бол Чех улс халдвар хамгааллаа алдсан. Тийм учраас Монгол Улс Израилын жишгээр вакцинжуулалтаа чанартай хийх хэрэгтэй. Вакцинжуулсан иргэдээ хамгаалахын тулд шийдвэр гаргаж байна. Эхний тунд хамрагдсан иргэд 18-21 хоногийн дараа вакцинжуулалт тогтоно. Вакцины эхний тунд хамрагдсан иргэд халдвар хамгааллаа барихгүй байх эрсдэл гарч байна. Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 15 хоногийн хугацаанд улаан түвшинд шилжих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ хөл хорио сүүлийн хөл хорио байгаасай гэж хүсч байна. Монгол Улс вакцинжуулалтаараа эхний улс орнуудын нэг байх гэрээ хэлэлцээ бүрдсэн. Иргэдийн хувьд хүүхдийн мөнгийг сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь өрхийн төсөвт нэмэр болсон.

Засгийн газар баялагтаа эзэн байх зорилтоо дэвшүүлж, эдийн засгаа тогтвортой байхын тулд хөл хорио тавигдах үед эх үүсвэрийг иргэн бүртээ зориулах нь шударга ёсонд нийцнэ. Хөл хорио тавихаас аргагүй байдалд орж байна. Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргалаа. Цар тахлыг хамтдаа даван туулж, ковидгүй зуныг угтахын төлөө явцгаая. Иргэддээ эрүүл мэндийг хүсье хэмээв.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Хөл хорионы хугацаанд ямар арга хэмжээ авах вэ?

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Хөл хорионы үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална. Дархлааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. 

 

-300 мянган төгрөгийг иргэн бүрт хэрхэн олгох вэ?

 

Сангийн сайд Б.Жавхлан:

 

-3.3 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг өнөөдрөөс дансанд нь хийнэ. Бүх иргэдээ дансжуулахад хугацаа орно. Хүүхдийн мөнгөний, тэтгэвэр авдаг ахмадуудын данс, 1072 хувьцааны данс руу өнөөдрөөс хийнэ. Энэ процесс нийтдээ 7-10 хоног явна. 

 

-300 мянга гэсэн тоог хэрхэн гаргасан бэ?

 

-Оюутолгойн татварт төвлөрүүлсэн мөнгөн дүнг 3,3 сая иргэндээ хувааж тооцоолсон энгийн аргачлал. Үүнээс үүдсэн инфляцийн хөөрөгдөл гарахгүй. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-10 их наядын хөтөлбөр хатсан байсан эдийн засгаа дэвтээсэн. Өмнө нь иргэддээ банкнаас 3 хувийн зээл өгч байгаагүй. Иргэн бүртээ олгох 300 мянган төгрөгийг төсвөөс гаргах боломжгүй. Хөл хорио тавихад эдийн засгийн дэмжлэггүй байх, хамгийн гол нь вакцинжуулалт үр дүнгүй болох нөхцөл үүссэн. Тиймээс Засгийн газар бүх боломжоо шавхсан. Иргэдийн оролцоотой сүүлийн хөл хорио байх болно гэж бодож байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
mongol:
халамжн тэтгэврн мөнгө хаанаач хүрэхгүй бгаа шдээ та нар болиочээ зүгр шудрга тараасан зөв иргэн бүрт ямарч хэрүүлгүй
2021-04-09
mongol:
юугсэн үгвэ бүгд л орлого наймаа цалингү болж бхад 300мянгаа хүн бүр авах эрхтэй шдээ нэг гэр бүлн гишүүдн тоогоор бодход 1саяаас илүү грч бна болж бна баярлаа хүн ялгаж хандахгүй байцгаая бүгдэд л хэцүү бгаа барилга хувцас оёдог үс засдаг бүх л хүн орлогогүй болчхд бна гээд ярьж бна шүү дээ та нар болиочээ үнэхээр баян хүмүүс бол яахав уих 76болон эмя сайд уок бол авахгүй бсанч цалин их авч бгаа биздээ бүгд хэцүү бнаа иргэд маань боломжтойн боломжгүй руу шилжиж бна дандаа эмзэг бүлэг гэх юм жирн ажил хдэг хүн татвар төлөгч тэгээд хүн биш юмуу
2021-04-09
ihenh humuus emzeg bulegt oroh ged bn yalgawarladgaaraa ooroon mongoo awahgui emzeg bulgiin humuust ogchooch
2021-04-09
irgen:
1 ail 4 am bultei gevel 1200,000-g avahnee yumnii unee bitgii osgoorei naimaachdaa
2021-04-08
Тулгаа:
Оюун Эрднээ. Хүн бүрт 300.000 гэж дэмий. энэ бол хүн амаа хамгаалсан бараг дайны үеийн арга хэмжээ тул эмзэг бүлэгт л 500.000 болгоод өгөх хэрэгтэй. дансандаа мөнгөтэй, цалин авч байгаа тэтгэвэр авч буй бусад халамж авч байгаа хүмүүст өгөх хэрэггүй шүүдээ. ялгавралах цаг шүүдээ. би хувьдаа авахгүй байж чаднаа. үнэхээрийн мөнгөгүй ажилгүй хэцүү хүмүүс байна шүүдээ. малчдад бас өгөх хэрэггүй. хоол ундтайгаа малын хишиг нь байна. одоо л жинхэнэ ялгаж салгаж эмзэг бүлгээ дэмжихгүй бол тэд тэсэхгүй. бусад нь ойлгондоо ойлгон.
2021-04-08
ihenh humuus emzeg bulegt oroh ged bn yalgawarladgaaraa ooroon mongoo awahgui emzeg bulgiin humuust ogchooch
1000.000 төгрөг өгнө гэсэн яасан ??:
Ерөнхийлөгчийн санаачилсан иргэн бүрт 1 сая төгрөгийг өгөөчээ ??
2021-04-08
Zochin:
Urgen bvrt 300k gedeg chini urh bvrt 1say gedegees ulvv mungu baina.amjilt hvsir bayarlslaa esaa.
2021-04-08
Vaccine-juulaltaar Asia-d terguuleh yah vee. Chanartaa l anhaartsgaa. Avilgalchid ofshore-chidod 300K-aa bitgii uguurei. Zoriltot bulgiin humuustee nemeed ugchiheerei.
2021-04-08
Халамж груп авдаг иргэд асран хамгаалагчийнхаа дансаар гурван зуун мянган төгрөгөө авч болох уу?
2021-04-08