Ерөнхийлөгч наймдугаар сар хүртэл 1 сая төгрөгийг өрх бүрт олгох албан бичиг Ерөнхий сайдад илгээв
2021-04-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.

Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ:

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.

Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
DR MAXWELL:
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
2021-06-04
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
2021-05-19

hgbfd pok:
АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархаж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан
2021-04-14

Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс. whatsapp us +393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)

Жонхуу:
8 сар хүртэл өгөнгүүт аль хэдийн сонгууль дууссан байх тул улс дампуурна уу яана уу надад хамаагүй гээд хаяад зугатаана л даа. Энэ хүнд улсаа бодож байгаа өчүүхэн ч сэтгэл алга, зөвхөн сонгууль бодоостой. Сонгуулиар гараад ирвэл үлдсэн бүх хүмүүсийг зайлуулаад ерөнхийлөгчийн засаглалтай болно үгүй бол шоронд юм уу гадаад руу гарч зугатаана. Ийм л 2 зам өөрт нь харагдаад байгаа
2021-04-09
гомбоой:
ханш нээхээр энэ мал амь орж ичээнээссээ гарчээ.
2021-04-09
Ийм хүнийг ерөнхийлөгчөөр сонгох ч гэж дээ. Өмнөөс нь ичиж байна
2021-04-09
Иргэн:
Ажлын байр л хэрэгтэй.муу мал .
2021-04-09
Бат:
Сонгуулийн оноо авах гээд бүүр худлаа ядцан юм ярих юмаа
2021-04-09
Мөнх:
Бид гэртээ юу ч хийхгүй сууж байя та нар мөнгө олоол тараагаад бай
2021-04-09
Буд:
Офшероос монгоо эхлээд орууллаа дараа нь огч болох байхаа ард тумнийг битгий талцуулаарай хумуус мэдэх байх 300.0 ийм хунд уед маш их тус дэм болно шуу
2021-04-08
Холион бантан:
Өмнө нь зээлтэй ахмадуудад 6 сая, зээлгүйд нь 1 сая төгрөг гэж алагчилж жонхуу хутгасан. Одоо өрх бүрт 1 сая гэж алагчлах, тэгш бус байдал үүсгэх хэрэггүй. Иргэн бүрт гэдэг Засгийн газрын шийдвэр зөв байна.
2021-04-08
Болд:
За энэ нохор хаваржингаа боон юм болох юм бна даа унэхээр мэдлэг нь дутаж бна яах гэж ийм хунийг ард тумэн сонгов доо улс тороос хурдан явуулах хэрэгтэй юм бна даа
2021-04-08
Зочин:
За эдийн засагаа бодоо битгий худлаа юм ярь оороо офшероос монгоо оруулаад ирээ тэгсэны дараа бол энэ удаа авсан арга хэмжээ маш зов оновчтой шийдвэр шуу
2021-04-08
Зочин:
Засгийн газар ерөнхий сайдын шийдвэр оновчтой байлаа. Ерөнхийлөгчийн санал тэгш бус байдал үүсгэнэ.
2021-04-08
Баттулга явцгүй нөхөр л дөө. Гэвч өрөвдчихлөө. Аргаа барж байна хөөрхий энэ нөхөр.
2021-04-08
Зочин:
Ямар учиртай хүн бэ. Гайхалтай.
2021-04-08
Зочин:
Ёох бүр тэнэгтэж өглөө. Хүмүүсийн дунд хэрүүлийн алим шидэхдээ гарамгай юмаа. Өрх бүрт гэмэгц л тэнцүү биш байдал үүсч бөөн санал гомдол болно 2 хүнтэй айл 7 хүнтэй айл ижил мөнгө авахаар гомдол гарч таарна шүү дээ. Багадаа яармагийн нохдыг зодолдуулж тоглож өссөн байхаа
2021-04-08
иргэн:
Энэ хүн ерөнхийлөгч билүү лав эрүүл бишэээ.....
2021-04-08
сонгуулиа хийгээд ухаангүй байна аа энэ хүн
2021-04-08