БНХАУ сансар судлах хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө
2021-04-09

Shiyan-6 төслийн хүрээнд хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах, сансрын төхөөрөмж турших зориглоор гурав дахь хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ.

 

Дөрөвдүгээр сарын есний өдрийн орон нутгийн цагаар өглөөний долоон цагт БНХАУ-ын хойд хэсэгт байх Тайюань сансрын буудлаас Long March-4B пуужин хөөргөсөн талаар Жэнминь Жибао сонин мэдээлсэн байна. Энэ хөтөлбөрийн анхны хиймэл дагуулыг 2018 оны 11 дүгээр сард, харин хоёр дахийг нь 2020 оны долдугаар сард хөөргөж байсан юм. 

 

Энд дуулгахад, Хятад улс цаг уур судлал, теле харилцаа болон навигацийн хиймэл дагуулууд, түүнчлэн Сар эзэмших технологиудыг боловсруулан, үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа. Ойрын үед БНХАУ ангаргийн гадаргууг эрчимтэй судлах ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин