Өмнөд Солонгост хязгаарлалтын арга хэмжээг сунгав
2021-04-09

Өмнөд Солонгост авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг дахин гурван долоо хоногоор сунгах шйидвэрийг тус улсын Засгийн газар гаргажээ. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул ийм шийдвэр гаргасан бөгөөд дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хязгаарлалт үйлчилнэ гэж БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн  мэдэгдсэн байна. 

 

"Дөрөвдүгээр сарын 12-ны даваа гарагаас эхлэн нийслэлийн бүс болон Пусан дахь баар, шөнийн клуб, бусад зугаа цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож байна" хэмээн БНСУ-ын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Нийслэлийн бүсэд Өмнөд Солонгосын хүн амын тал орчим хувь нь амьдардаг бөгөөд энд дөрвөөс дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, нийтийн хоолны газрууд, бэлтгэлийн танхим, караоке, томоохон супермаркетууд 22.00 хүртэл ажиллах журам үйлчилж байгаа аж. Харин тахлын нөхцөл байдал муудвал тэдний ажлын цагийг нэг цагаар багасгахаар төлөвлөжээ.

 

Өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгост 700 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн гурван сарын хугацааны хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

Энд дуулгахад, 51 сая гаруй хүн амтай Өмнөд Солонгост цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын нийт тохиолдол 108 мянгыг давснаас 98 360 хүн эдгэрч, 1758 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин