Эрдоганыг шүүмжилсний дараа Турк Италийн элчин сайдыг дуудав
2021-04-09

Италийн Ерөнхий сайд Марио Драги Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг "дарангуйлагч" хэмээн мэдэгдсэний дараа Турк улс Италийн элчин сайдыг дуудаж, байр сууриа илэрхийлжээ. Ерөнхий сайд Драги Туркийн Ерөнхийлөгчийг "дарангуйлагч" хэмээн нэрлэж, гэхдээ түүнтэй хамтран ажиллах шаардлагатай хэмээн онцолсон юм. Энэ мэдэгдлийг Туркийн Гадаад хэргийн яам байж болшгүй хэмээн үзжээ. 

 

"Бүх ард түмний санал хураалтаар Европдоо хамгийн өндөр дэмжлэгээр сонгогдсон манай ерөнхийлөгчийн эсрэг хэлсэн Италийн Ерөнхий сайдын үгийг бид шийдэмгий шүүмжилж байгаагаа  Дэд сайд Фарук Каймакчи Италийн элчин сайдад мэдэгдсэн" хэмээн Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Мөн "энэхүү бүдүүлэг, байж болшгүй" мэдэгдэл нь "Итали, Туркийн найрсаг, холбоотны харилцаанд нийцэхгүй" хэмээн мэдэгдэлд онцолжээ. Түүнчлэн Италийн Ерөнхий сайд мэдэгдлээ залруулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эрдогантай холбоотой мэдэгдлийг Италийн Ерөнхий сайд Марио Драги дөрөвдүгээр сарын наймны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйенд гаргасан Туркийн Ерөнхийлөгчийн үйлдлийг "зохисгүй" хэмээн нэрлэсэн. "Энэ бол зохисгүй зүйл байсан гэж би үзэж байна" хэмээн Драги мэдэгдсэн юм.

 

Өмнө нь, энэ долоо хоногт Анкарад Режеп Тайип Эрдоган, Урсула он дер Ляйен болон Европын зөвлөлийн дарга Шарль Мишель нарын уулзалт болсон. Зохион байгуулагчид хэлэлцээрийн оролцогчдод зориулж ердөө хоёрхон сандал бэлдсэн , Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн өөдөөс харан буйдан дээр суухаас аргагүй болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин