Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн шинжээч, өмгөөлөгч нарт холбогдох хэргийг ТЕГ, АТГ-т шалгаж байна
2021-04-09 14:41

 

УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой 20, нэр дурдагдсан хуулийн ажилтнуудтай холбоотой 86 хэргийг Улсын ерөнхий прокурор мөрдөж байгаа юм байна. ЦЕГ-аас албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичигт "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн шинжээч Д.Галданжамц  Д.Бямбацогт нарт  холбогдох харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгаж байгаа. Өмгөөлөгч Б.Баасанцогт нар нэр бүхий шүүгч нарт бусдыг бие үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан хэргээр Эрүүгийн хэргийн зүйл ангиар хэрэг бүртгэлт нээн шалгаж, АТГ-т шилжүүлсэн байна. Хэргийг хуваарилдаг, захиалдаг байж болзошгүй схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн комьютерээс гарч ирсэн учир хамтатган шалгаж байгаа юм байна. Хуулийн байгууллагынхны оролцсон хууль бус үйл ажиллагааг үнэн зөвөөр нь шалгаж, хариуцлага тооцох шаардлагатай гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-ҮАБЗ-ийн нэр бүхий албан хаагчид ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн нь нотлогдсон уу?

 

-ҮАБЗ-ийн нэр бүхий албан хаагчид хилээр гарч, ОХУ-аас их хэмжээний валют авчирсныг ТЕГ шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. 

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ЧАРЛИ ЧАПЛИН
2021-04-09
zochin:
Chi ooriigoo hichee muu nusan taglaa enkh-amgalan pizda. Ter Darkhanii zam yasan chi. Hudlaa heleed 3 jil bolloo. Chi Gobi-Altaigaas luivar hiij songogdson shuu
2021-04-09
ОХУаас их хэмжээний валют авчирсныг шалгаж байна гэх юм, аваад ирэх нь ирсэн юм байна гэж ойлгож болхуу, энэ хүн яг ингээд хэлчихснүү, сэтгүүлч та нар замд нв нэмж хачирлаад байна уу
2021-04-09