ОХУ Украинтай залгаа хил рүү пуужингийн комплексуудыг татаж байна
2021-04-09 14:52

Орос улс Украинтай залгаа хил рүү "Искандер" пуужингийн комплексуудыг татаж байгаа талаар РБК мэдээлжээ. 

 

Жэнес агентлагийн тайланд өгүүлснээр, Орос улс Воронеж муж руу Цэргийн төв тойргийн 14 нэгтгэлийн цэргүүд, хэд хэдэн "Искандер", танк, байлдааны явган цэргийн машинууд болон "Ураган" сстемийг татан байршуулсан байна.

 

Улмаар Воронежоос өмнөд хэсэгт Оросын цэргийн алба хаагчид алсын холбооны цогцолбор болон хээрийн эмнэлэг бүхий полигон байгуулжээ. Крым болон Краснодарын хязгаарт ч мөн цэрэг, техникийн тоог нэмэгдүүлж байгаа гэнэ. Энд БМП, "Тюльпан" өөрөө явагч минометуудыг байршуулжээ.

 

Жэнес агентлагийн мэдээлснээр, энэ нь 2015 оноос хойш Оросын цэргийн хүчнийг зарлалгүй өргөн цар хүрээтэйгээр шилжүүлсэн хамгийн том тохиолдол байж болзошгүй гэнэ. Гэхдээ довтолгоонд орох ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа аж.

 

Орос улс Украинтай залгаа хил рүү цэрэг татаж байгаа талаарх мэдээлэл гуравдугаар сарын сүүлээр анх гарч байлаа. Нью-Йорк Таймс сонин мэдээлэхдээ, 4000 орчим цэргийн алба хаагчийг татан байршуулж байгааг онцолж байв.

 

Энэ мэдээллүүд гарсны дараа, дөрөвдүгээр сарын есний өдөр Цагаан ордон мэдэгдэл хийхдээ 2014 оноос хойш Орос улс цэргийн алба хаагчдыг ихээр хил рүү татаж байгааг онцолсон байна. Энэ байдал нь Вашингтоныг түгшээж байна гэж Цагаан ордон мэдэгджээ. Харин Оросын талаас ийнхүү цэрэг татаж байгаа нь бусад орнуудын аюулгүй байдалд заналхийлэхгүй бөгөөд Донбасст сөргөлдөөн хурцадвал Оросын иргэдийг хамгаалахаас аргагүй хэмээн мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Урвагч бандерчууд янкуудыг дагаж далдаганаад хохирч үлдэх бий дээ. Цагаа тулахаар янкууд хамгаалж харагдаач, гол гаргана дээ. Зөнөг өвгөнд найдаад...
2021-04-11
YouTube deer tuuh.mn geed haigaad oroid uz yag goe todorhoi yariad ogno.
2021-04-11
Зочин:
Оросыг оролдоод хэрэггүй дээ энэ барууныхан.орос дайн хийж сурсан улс.
2021-04-11
Иргэн:
Юм уншиж, зөв бичиж сурчихаад коммент бичиж байгаач!
2021-04-11
БАНДЕРЧУУД ХЭР ИХ ТҮЙМЭР ТАВИНА.ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ХОХИРОЛ АМСАНА АА
2021-04-10
Иргэн:
Юм уншиж, зөв бичиж сурчихаад коммент бичиж байгаач!
Худлаад сүржигнээл цагаа тулхаар чадахгүй л дэ
2021-04-10