COVID-19: Шведэд хязгаарлалтуудыг сунгалаа
2021-04-09

Шведийн эрх баригчид коронавирусийн халдварын дэгдэлтийг тогтоох зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тавдугаар сарын хоёрны өдөр хүртэл сунгажээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн төлөөлөгч Андерс Тегнелл мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

Агентлагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр вирусийн тархалт урьдын адил өндөр төвшинд байгаа гэнэ. "Зул сарын өмнө гарч байсан шиг халдварын их тохиолдолд дахин ойртож байна. Энэ бол маш хүнд үе" хэмээн Тегнелл мэдэгджээ.

 

Шведэд ихэвчлэн хүн олноор цуглардаг газруудад хязгаарлалт тавьсан юм. Нийтийн хоолны газрууд 20.30-05.00 цаг хүртэл ажиллахгүй, зоогийн газрууд авч явах эсвэл хүргэлтийн хоол, ундаар үйлчлэхийг зөвшөөрсөн байна. Дэлгүүр болон худалдааны төвүүд хүмүүсийг нэг нэгээр нь оруулдаг болжээ.

 

Энд дуулгахад, 10.2 сая хүн амтай Шведэд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиодол нийт 850 мянга гаруй бүртгэгдэж, 13 595 хүн нас баржээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин