Рэпер DMX таалал төгсжээ
DMX нэрээр алдартай рэпер Эрл Симмонс 50 насандаа таалал төгсжээ. NBC агентлагийн мэдээлснээр, тэрбээр хар тамхины бодисын тунг хэтрүүлсний улмаас нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын хоёрны өдөр гэртээ ухаан алдаж, улмаар зүрхний шигдээс болжээ. Рэперийг нэн яаралтай Уайт-Плейнс эмнэлэгт хүргэж, тэрбээр хэд хоногийн туршид эмнэлэгт ухаангүй байсан гэнэ.
Энд дуулгахад, рэпер DMX 1990-ээд оноос алдаршсан юм. Түүний Party Up (Up in Here), X Gon' Give It To Ya , Dogs Out зэрэг хит дуунууд ихээхэн алдар хүндийг авчирсан бол зургаан цомог нь Билбоард 200 хит-парадыг дараалан тэргүүлж байлаа. Рэпер DMX Грэммигийн шагналд удаа дараа нэр дэвшсэний дээр Американ Мюзик Авардын хөгжмийн шагналыг хүртэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ