Б.Жавхлан: Таван гэрээний 8 сая 499 мянган тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна
2021-04-10 16:58

 

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

Сангийн сайд Б.Жавхлан: 

 

-ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл нийт 14079020 вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5 сая 580 мянган тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3080000 нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд байна. Тус хөтөлбөрт олон улс орон оролцож байгаа. Цаг хугацааны хувьд  хүлээх биш, өөр эх үүсвэрүүдийг хайж татаж авах шаардлага бий. Тиймээс эдгээрээс гадна таван гэрээний 8 сая 499 мянган тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2 100 000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Тиймээс эдгээр таван гэрээнээс  үнэ боломжтой эрт орж ирж болохуйц, хадгалах боломжтой гэдгээс нь хамаарч татан авалт, гэрээ хэлэлцээр хийнэ.

 

Гэрээ хэлэлцээр баталгаажиж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай 3,3 сая-аас хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. Үүнд ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон байгаа. Гэрээ хэлэлцээрийг Засгийн газрыг төлөөлж, ГХЯ, сангийн яам, эрүүл мэндийн яам хийж байгаа.

 

Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл  төлөвлөгөөнд байхгүй. Тавдугаар сарын эхний долоо хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэдээ эхний болон тодорхой хэмжээний  хоёр дахь тунг хийгээд эхэлсэн байна. Мөн зургаадугаар сарын эхэн гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины 2 дахь тунг хийж дуусгаад, долоодугаар сарын эхэн гэхэд иргэд  бүрэн дархлаажих юм.

 

Өнөөдрийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн  нэгдүгээр тун болон тодорхой хэмжээнд хоёрдугаар тун хийлгэсэн байна.  Нэмж хэлэхэд вакцин бүр өөр өөр хадгалалтын горимтой. Вакцин бүрийн шаардлагын хүрээнд дотооддоо хадгалж чадах, нөхцөл харилцан адилгүй байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Баримжаатай л шаааааагаарай, гуйж байна.
2021-04-11
Vaccin baihgui baij uyn 8 saya ve
2021-04-11
Too meddeg uu ene:
Khyalar khatan soliorchiin 8 sayar yakhiin be neeree
2021-04-11
Ukhsenii 8 saya tun be
2021-04-11
Зочин:
Үнэнхүү муухай дайсантай учирч дээ ! Сонгууль хурдан болж энэ еөкийг үтэр түргэн зайлуулья!!! Дандаа хагарллуулна, талцуулна, ялгаварлана, намчирхана....
2021-04-11
2сая хүнд 2 тун гэхээр 4 сая эхний удаад хангалттай юун 8 сая вэ
2021-04-11
Зочин:
Зөвхөн оросын вакциныг хийлгүүлмээр байна. Хөл хориогоор хоёр тун вакцинаа тариулмаар байна.
2021-04-11
зочин:
Oросоос ирэх ваkцин хойшилсоон...Баттулга элчин рүү байн2 утастаад -Cонгуулийн өмнө авна. Tэрнээс нааш Mонгол руу явуулж болохгүй шүү- гэж байна гэж дуулдсан..
2021-04-11
Зочин:
Үнэнхүү муухай дайсантай учирч дээ ! Сонгууль хурдан болж энэ еөкийг үтэр түргэн зайлуулья!!! Дандаа хагарллуулна, талцуулна, ялгаварлана, намчирхана....
Badarch taxar:
Ilvvdel wakstinaa yah gej bga we
2021-04-11
хро:
энэ нөхөр жинхэн бууний нохой
2021-04-11
Асуумж:
Японы засгийн газраас хандивлах вакцин хэзээ ирэх юм бэ ??? 1сая хүн тун вакцин хандивлана гэсэн мөнгийг нь аваад цусалчихаагүй биз дээ!!!
2021-04-10
Zochin:
4 сарын 15 наас өдөртөө 100000-20000 аар таримаар байна. Заавал ингэж хойшлуулаад баймааргүй байна. Заавал юмыг хийхдээ нэг тийм бүхэл мах эсвэл иднэ эсвэл юу ч идэхгүй гэсэн байдлаар ажилламааргүй байна.
2021-04-10