Оргон зайлсан хоёр цэргийг баривчилжээ
2021-04-11 11:19

 

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан билээ. 

 

Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Э.Сонор

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЭНэ бүгд хөөрхийлөлтэй нь үнэн. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв гэдэг шалтгааныг зөв тогтоох нь чухал. Шалтгаан байгаад л ийм нөхцөл байдалд хүрч байгаа шүү дээ. Энэ хөёр хүүхдэд энэ хэргийг нь үнэн мөнөөр нь шийдүүлэх өмгөөлөгч л хэрэгтэй дээ.
2021-04-11
zochin:
Ishhhhh. Naad muu 2 huugee saihan dulaatsuulaad, tsadtal ni saihan hool tsai ugchihood daraachiin arga hemjeegee huuliin daguu avchihaarai daa...Hetsuu ch yumaa daa.Unchin uldsen urs ch huurhii...belevsen hotsorson busgui ch huurhii...Huugee aldsan ijii aav ch huurhii...huu ni hunii ami hohirooson ijii aav ch huurhii... Amiddaa biye biyenee hairlatsgaaya humuusee. Uuchilj surya,tevchij surya,unguruuj surya,yumsiin yag baigaagaar ni huleej avch surya humuus ee!
2021-04-11