COVID-19: Хятад Камерунд 200 мянган тун вакцин хандивлав
2021-04-12 10:47

Камерун улс коронавирусээс сэргийлэх вакцины эхний тунгуудаа хүлээн авсан талаар RT мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улс Камерунд Синофарм компанийн боловсруулсан 200 мянган тун вакцин хандивласныг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Камерун хүлээн авсан байна. 

 

Камеруны нийслэл Яунде хотод вакцин тээвэрлэн ирсэн онгоцыг тус улсын Эрүүл мэндийн сайд Манауда Малаши, Ерөнхий сайд Жозеф Нгуте болон Камеруны бусад албан тушаалтнууд, түүнчлэн Камерун дахь Хятадын элчин сайд Ван Инъю нар тосчээ.

 

Камерунд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 61 731 бүртгэгдсэнээс 35 261 хүн эдгэрч, 919 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин