COVID-19: Чехд 188 өдөр үргэлжилсэн онц байдлыг цуцлав
2021-04-12

Коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон Чехд тогтоосон онц байдлын дэглэмийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цуцалж байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Чехд онц байдал 188 өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөл хорих цаг тогтоож, хот хооронд зорчих хөдөлгөөнийг хориглож байжээ. Харин өнөөдрөөс эхлэн энэ хоригууд цуцлагдсан байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Чехийн эрх баригчид коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг аажмаар цуцлах ажлаа эхлүүлжээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 12-ны даваа гарагаас эхлэн бага сургуулиудын хичээл эхлэж, ахлах бүлгийн хүүхдүүд цэцэрлэгтээ эргэн явах боломжтой болсон байна. Боловсролын байгууллагуудад долоо хоногт хоёр удаа коронавирусийн шинжилгээ авах гэнэ.

 

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн зах, хими цэвэрлэгээ, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа сэргээжээ. Мөн номын сан, амьтны хүрээлэн, ботаникийн цэцэрлэгүүд үүд хаалгаа нээсэн байна.

 

Хэдийгээр цар тахалтай холбоотой хязгаарлалтуудыг цуцалсан ч тус улсын халдварын нөхцөл байдал Европ дахь хамгийн хүнд нөхцөлд тооцогдож байгаа юм. Тус улсад тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 1.58 сая бүртгэгдсэнээс 1.45 сая хүн эдгэрч, 27 734 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09