АТГ эрүүгийн 515 хэргийг шалгаж байна
2021-04-12 17:26

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 4 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 58 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 533 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 515 хэрэг шалгагдаж байна.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
инег-ын дарга гээх гахай хочтой бямбааг яагаад таг нууна вэ ан?
2021-04-13
зочин:
АТГ энэ мэргэжлийн хяналтын газрынхныг шалгаач. Өөрсдөө худлаа стандарт гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярчихаад, нэг орон сууц барих зөвшөөрөлтэй газар хоср орон сууц барьчихаад байхад хүлээж аваад, зогсоолч үгүй бөгрөл үүсгэж байгаагийн хаагуур явж бна вэ? Ингэж бие биенээ хуурах ажлаа зогсоовол улс орон чинь хөгжинө шүү дээ. Ийм байрыг хүлээж авч байгаагийн цаана мөнгө, авлига чинь явж байгаа шүү дээ. Хотын шинээр ашиглалтанд орж байгаа байруудын ихэнх ийм бна шүү дээ. Гадна талдаа оршино суугчдын 50%, орон сууцны доор 30% зогсоолтой гэж ТВ ярчихаад, хүлээж авч байгаа нь энэ авто зогсоол нь хаана бна вэ? Ингэж худлаа ярьчихаад, хүлээж авч байгааг юу гэх вэ?
2021-04-12