Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ
2021-04-13

 

Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж,  хатуу хөл хорио тогтоолоо. 

 

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 04-нд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай суманд очсон дөрвөн хүнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авахад гурван иргэний хариу эерэг гарсан байна.

 

Тухайн хүмүүс нь хоёрдугаар сарын сүүлээр хорт хавдартай оноштой аавыгаа авч Улаанбаатар хот руу эмчилгээнд явжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 01-нд ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гараад ирсэн байна. Ирсэн дариуд нь түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарчээ. Мөн нэг иргэн тусгаарлалтын дэглэм зөрчсөн байна. Эрсдэлтэй 47 ойрын хавьтал байгаа аж. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хавьтлыг тодорхойлох, сорьц илгээх зэрэг ажлыг зохион байгуулж байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин