Шойгу: Оросын хил рүү АНУ, НАТО цэргээ татаж байна

Оросын Европ талын хилийн ойролцоо АНУ, НАТО цэргээ татан байршуулж байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа.
"Хойд Америкаас Атлантаар дамжин Европ руу Америкийн цэргүүдийг татаж байна" хэмээн Сергей Шойгу Североморскд болсон зөвлөгөөний үеэр мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, гол хүч Хар тэнгис орчим болон Балтын тэнгис орчимд төвлөрч байгаа гэнэ. НАТО 40 мянган цэргийн алба хаагч, 15 мянган нэг зэвсэг, цэргийн техникийг Оросын хилийн орчим байрлуулна гэж Шойгу онцолсон байна.
Түүнчлэн, Оросын Зэвсэгт хүчний шалгалтаар цэргийн алба хаагчид улс орныхоо аюулгүй байдлыг хангахад бэлэн гэдэг нь харагдсан хэмээн Шойгу мэдэгджээ. Түүний өгүүлснээр, "Орост аюул заналхийлж буй эвслийн цэргийн үйл ажиллагааны улмаас" байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалт зарласан аж.
Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын эхээр Украин Оросыг Донбасс дахь цэргийн алба хаагчдаа нэмэгдүүлж байгаад буруутган, Донбассаас шалтгаалж байлдааны бэлэн байдлаа дээшлүүлэхийг НАТО-ын орнуудад уриалсан. Харин ОХУ Украиныг тэсрэх аюултай бүс нутаг хэмээгээд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ