АНУ-д Жонсон энд Жонсоны вакциныг ашиглахаа түр зогсоохыг зөвлөжээ
2021-04-14

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Эрүүл мэндийн яамны Хүнс, эм бэлдмдэлийн чанарын асуудал эрхэлсэн газар вакцинжуулалтын дараах болзошгүй гаж нөлөөний улмаас "Жонсон энд Жонсон" компанийн боловсруулсан, коронавирусээс сэргийлэх вакциныг ашиглахаа түр зогсоохыг зөвлөжээ. Энэ талаар Хүнс эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар Твиттер хуудсаараа дамжуулан мээдэлсэн байна. 

 

"Болгоомжлох үүднээс энэ вакциныг ашиглахаа түр зогсоохыг зөвлөж байна" хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Ийнхүү вакцин ашиглахыг зогсоохыг зөвлөсөн нь "Жонсон энд Жонсон" вакциныг тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол АНУ-д бүртгэгдсэнтэй холбоотой гэнэ. Эдгээр тохиолдлуудыг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд "Одоогоор ийм гаж нөлөө тун ховор бүртгэгдсэн" гэж мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин