Монголд ашиглаж буй Хятад вакцин хэр үр дүнтэй вэ?
2021-04-14

Сүүлийн үед Хятад вакцинтай холбоотой эргэлзээтэй мэдээллүүд олон улсын хэвлэлүүдээр ихээхэн гарах болов. Дэлхийн 10 гаруй оронд эмнэлзүйн туршилтыг нь хийж, хангалттай үр дүн үзүүлсэн Синофарм төвийн вакциныг төдийлөн өндөр үр дүн үзүүлдэггүй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ч ихээхэн тархсан юм. Манай улсад олон хүнд эхний тунг нь хийсэн энэ вакциныг Гүрж улс энэ долоо хоногт хүлээн авчээ. Гэхдээ ДЭМБ Синофармын вакциныг баталгаажуулсны дараа ашиглахаар шийдсэн талаар  Спутник агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн энэ агентлаг Гүржийн халдвар судлаач нараас Хятадын вакцины үр дүнгийн талаар тодруулжээ.

 

Хятадын Синофарм вакцины үр дүн 79-86 хувьтай, Синовак зарим оронд 51 хувь харин заримд нь 70 хувийн үр дүн үзүүлсэн гэж Гүржийн Өвчний хяналт, ниймгийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Амиран Гамкрелидзе мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, вакцины үр дүнтэй холбоотой саяхны мэдэгдэл Синофарм биш Синовак вакцинтай холбоотой гэнэ. Дэлхий даяар 100 сая тун Синофарм, 60 сая тун Синовак вакциныг тарьсан гэдгийг Гамкрелидзе онцолсон байна. Турк, Хятад, Азербайжанд Синовак вакциныг өргөн ашиглаж байгаа бол Бразил, Чили улсууд энэ вакциныг их хэмжээгээр худалдан авсан байна.

 

"Хятадын Өвчний хяналтын төвийн захирал өнөөдрийн вакцинууд нь цар тахлын үеэр хойшлуулашгүй тохиолдлуудад ашиглагдаж байгаа гэж мэдэгдсэн. Тэдгээрийн вирусээс хамгаалах үр дүн харилцан адилгүй. Вакцины үр дүн 50 хувийн босгыг давсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тухайн вакциныг ашиглахыг зөвшөөрдөг. Вакцины үр дүн 50 хувиас дээш бол түүнийг зах зээлд гаргадаг юм" хэмээн Гүржийн  Өвчний хяналт, ниймгийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга тайлбарлажээ.

 

Түүнчлэн, вакцин нь хоёр хүн тутмын нэгийг төрөл бүрийн хүндрэлээс хамгаална, хамгийн чухал нь нас баралтаас сэргийлнэ гэж тэрбээр онцолсон байна. Харьцуулвал, өдгөө дэлхий даяар ашиглагдаж буй томууны вакцины үр дүн 60-80 хувьд хэлбэлздэг, гэсэн ч хүмүүс халдвар авахгүй эсвэл өвчнийг хөнгөн тусахын тулд вакцин тариулдагийг Гүржийн эрдэмтэн онцолжээ.

 

"Ковидын вакцин яг л ийм зориулалттай. Хятадын төлөөлөгчийн хэлсэн үгийг буруу тайлбарласнаас үүдэн Хятад вакцин үр дүнгүй гэх ойлголт хүмүүст суусан" хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Хятад вакцины талаар

Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэвлэлүүдээр Хятадын вакцин үр дүн багатай талаарх мэдээлэл гарсан юм. Харин Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу энэ мэдээллийг няцаан, "үл ойлголцлоос үүдсэн" ташаа мэдээлэл хэмээсэн. Түүний мэдэгдэлд "вакциныг сайжруулах ёстой" гэсэн үг өгүүлбэр багтсан нь "үр дүн багатай" гэсэн ойлголтыг төрүүлсэн гэх бөгөөд Гао Фу "өнөөдөр ашиглагдаж байгаа вакцинуудыг цаашид боловсронгуй болгох ёстой гэж хэлсэн нь үр дүнгүй гэсэн үг биш" хэмээн залруулсан байна. 

 

Хятадын Синофарм вакцин уламжлалт технологи буюу идэвхгүй болгосон вирусийн үндсэн дээр бүтээгджээ. Синофарм компани энэ вакциныг Ухань дахь Вирус судлалын хүрээлэн болон Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран боловсруулсан юм. 

 

Вирусийг идэвхгүй болгох нь вакцин бүтээх хамгийн эртний, найдвартай аргуудын нэг гэж үздэг. Энэ технологиор татран, В гепатит, халдварт саа, хөхүүл ханиад, сахуугийн вакциныг боловсруулж байжээ. Сул тал нь идэвхгүй болгосон вирусийн үндсэн дээр боловсруулсан вакцин дархлаа тогтоохын тулд нэмэлт тун шаардагддаг гэнэ. 

 

Энэ вакциныг 2020 оны 12 дугаар сард Хятадад бүртгэсэн. Үр дүнгийн талаарх нарийвчилсан мэдээлэл байхгүй ч Синофармын охин компани болох Хятадын үндэсний биологийн группийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар энэ вакцин 79.34 хувийн үр дүнтэй аж. Синофармын вакциныг Хятадаас гадна Арабын Нэгдсэн Эмират Улс, Серби, Унгар, Бахрейн,  Египет, Пакистан, Сингапур, Индонез, Тайланд болон Өмнөд Америкийн орнуудад ашиглаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МЭДРЭЛ МУУТАЙ НОВШ МИНЬ ХҮМҮҮСИЙГ ЧИ МУУ ТЭНЭГ ЛАЛАР ЦАРАЙЛЧИХААД ДОРОМЖЛОХГҮЙ ШҮҮ ТИЙМ АЙХТАР ЮМ БОЛ ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ ТЭНҮҮЧИЛЭЭД АМЬД АНГАЛЗАЖ ЯВАХЫГ ЧИНЬ ХАРЯ ЧИ Ч ҮХЭЖ ТААРАХ НЬ ГАРЦААГҮЙ ШҮҮ
2021-04-14
Дэмжиж байна аа. Энэ улсад шинжлэх ухаан хэрэгтэй, бөк лам хэрэг алга аа, уул нь их олон эрдэмтэдтэй дээ?
2021-04-14
Орос вакцин хийлгэмээр байна.
2021-04-14
Мэдрэл муутангууд л хужаа вакцин хийлгэнэ дээ
2021-04-14
зочин:
МЭДРЭЛ МУУТАЙ НОВШ МИНЬ ХҮМҮҮСИЙГ ЧИ МУУ ТЭНЭГ ЛАЛАР ЦАРАЙЛЧИХААД ДОРОМЖЛОХГҮЙ ШҮҮ ТИЙМ АЙХТАР ЮМ БОЛ ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ ТЭНҮҮЧИЛЭЭД АМЬД АНГАЛЗАЖ ЯВАХЫГ ЧИНЬ ХАРЯ ЧИ Ч ҮХЭЖ ТААРАХ НЬ ГАРЦААГҮЙ ШҮҮ
Хятад вакцин дотор хор байгаа. Үргүй тэнэг мангар болгодог гэн өөрчилж гажиг төрөлт үүсгэнэ
2021-04-14
Солонгост вакцин хийлгэсэн хүн туссан . Тэхээр энэ вакцинууд эргэлзээтэй
2021-04-14
China khuleen zuvshuursun uchigdur 50% orchim geed mun 21 khionogtoo khiikhgui bol naadakh chini khereggui
2021-04-14
Kkk gurjees orchuulj baigaa uym uu tee piz khujaa uduun darga ni uchigdur khelsen teriig butneer ni orchuul daa
2021-04-14
Zovhin:
Bayrllaa. Mash sain tailvarlasan bn.
2021-04-14
Зочин:
Вероцел вакцин гэдэг ч юмуу эсвэл тэр нэрлэсэн нэрээр нь нэрлэх хэрэгтэй. Үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэрээр нь бичээд хооронд нь хольж хутгаад байх юм. Хятад улс 3 вакцин бүтээсэн. Одоо 4 дэх вакцинаа гаргаад туршиж байгаа юм шиг байна. 1. Синофрам компаний Вероцелл вакциныг л Монгол хэрэглэж байгаа. Уханийн биотехнологийн хүрээлэн, молекул биологийн лабораторид гаргаж авсан, Бээжинд үйлдвэрлэж байна. 2. Синовак компаний Коронавак вакцин Монголд оруулж ирээгүй. 3. Кансино компаний Конвидеция гэдэг вакцин бий. Тэрийгээ армийнхандаа хэрэглэсэн. Вакцины үр дүн харилцан адилгүй. Манайх өөрсдөө дотооддоо вакцины үр дүнг судлах ёстой. Гадны оронд хийгдсэн судлагаа бол харьцуулах л баримт. Шанхайн Фозун эмийн үйлдвэр Файзер вакцин бүтээгчидийн нэг төлөөлөл. Файзер вакциныг АНУ-ын Файзер компани, Германы Бионтех компани, Шанхайн Фозун эмийн үйлдвэр 3-ын хамтын бүтээл. Аль ч вакцины үр дүнг дүгнэх нь цаг хугацааны хувьд арай эрт. 2022-2023 оноос л боломжтой. Одоо тэгээд энэ 7 сар хүртэл вакцин хийчихвэл асуудал дуусчих юм шиг тэнэгтэж болохгүй. Монгол улс нэн яаралтай вакцины үйлдвэрээ байгуулах хэрэгтэй. Биокомбинат дээрээ түшиглээд хийж болно. Мөн АШУҮИС-ийн шүлсээр үздэг технологио 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн 200 гаруй хороодын харьяа өрх, дүүрэг, аймгийн эмнэлгүүддээ хангах хэрэгтэй. Шинжилгээний 50%-ийн зардлыг ЭМ-ийн даатгал, үлдэх 50%-ийг иргэн төлөх хэрэгтэй. Энэ намраас сэрүүсээд ирэхээр вирусийн эргэлтэнд орсон энэ коронагийн давалгаа дахин эхлэнэ. Ер нь жил бүр л энэ тахалтай нүүр тулна. Тийм учраас гал унтраах аргаар бус ул суурьтай хандаж төлөвлөж ажиллах хэрэгтэй. Өөрийн вакцины үйлдвэртэй болчихвол лицензээр нь үйлдвэрлэдэг болчихвол зөвхөн өндөр хөгжилтэй орнуудаас хараат болохгүй. Энэ цар тахлаас олон улс сургамж авч дотооддоо ихэнх нь вакцины үйлдвэр, шинжилгээний сорьцио өөрсдөө үйлдвэрлэхийг зорьж байна. Ирээдүйд анагаах ухаан молекул биологи, нян судлал, вирусологийн чиглэлд ажиллах нь тодорхой болж байна.
2021-04-14
Дэмжиж байна аа. Энэ улсад шинжлэх ухаан хэрэгтэй, бөк лам хэрэг алга аа, уул нь их олон эрдэмтэдтэй дээ?