Хойд Солонгос цөмийн туршилтаа сэргээж болзошгүй
2021-04-14

БНАСАУ 2021 онд цөмийн зэвсэг эсвэл алсын тусгалтай пуужин турших ажлаа сэргээж магадгүй гэж АНУ-ын Тагнуулын газар үзэж байгаа гэнэ. Энэ талаар Америкийн үндэсний тагнуулын жил тутмын илтгэлд өгүүлснийг Интерфакс дамжуусан байна. 

 

"Ким Жон Ун БНАСАУ-д ашигтай нөхцлөөр хэлэлцээ хийхийг АНУ-аас шахахын тулд алсын тусгалтай пуужин эсвэл цөмийн зэвсэг турших боломжийг авч хэлэлцэж байж магадгүй юм" хэмээн илтгэлд онцолжээ.

 

Түүнчлэн, Хойд Солонгос арми болон цөмийн зэвсэгтэй хамааралгүй салбаруудын боломжуудыг ч боловсронгуй болгож байгаа талаар илтгэлд дурдсан байна.

 

"Пхеньян 2021 оны нэгдүгээр сар болон 2020 оны 10 дугаар сард зохион байгуулсан парадын үеэр стратегийн болон тактикийн баллистик пуужингуудынэ төрлүүдийг уоам ихээр харуулах болсон" гэж АНУ-ын тагнуулын илтгэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын 26-ны өдөр Хойд Солонгосын эрх баригчид шинэ, удирдлагатай тактикийн пуужин туршсан талаараа зарласан. Үүнээс өмнө, гуравдугаар сарын 21-ний өдөр Хойд Солонгос хоёр далавчит пуужин туршсан талаар Өмнөд Солонгос мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин