АНУ Оросын дипломатуудыг хөөн гаргана

АНУ Оросын дипломатуудыг хөөн гаргах асуудлыг хэлэлцэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ асуудлыг хэлэлцээд, Оросын 10 дипломатыг АНУ-аас гаргаж, ОХУ-ын хувь хүн болон хуулийн этгээдүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон талаар Блүмберг агентлаг эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн дамжуулсан байна.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Оросын 20 байгууллага, 12 иргэн, тэр дундаа засгийн газар болон тагнуулын байгууллагын төлөөлөгчдийн эсрэг хязгаарлалт тавихаар болжээ. Энэ нь Орос улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, SolarWinds программ хангамжаар дамжуулан хакерын халдлага үйлдсэний хариу хэмээн Блүмберг агентлаг онцолсон байна.
Энд дуулгахад, дипломатуудыг хөөн гаргаж болзошгүй талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Оросын тагнуулын албаныхан "дипломат халхавчин дор" АНУ-д байрлаж байна гэж Америкийн тал үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ