Ёс зүйгүй ПАРЛАМЕНТ
2021-04-15

 

Сахилга бат, хариуцлагатай байя, ёс зүйг өөрсдөөсөө үлгэрлэя  гэж УИХ-ын даргын чуулган бүрийн нээлт дээр хэлдэг үг лоозон тунхаг бус попрол болж хаврын салхинд хийсч байна.  Энэ парламентын бараг тал хувь нь  буюу 32 гишүүн анх удаа сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс  ч сонгогчид шинэ гишүүддээс шинэ соёл, шинэ харьцаа, шинэ зорилго, хариуцлага хүлээж байсан. Тэр дундаа парламентын ардчилалыг бэхжүүлэхэд шинэчлэл авчирах магадлалтай гэж ажиглагчид таамаглаж  байлаа.

 

Гэвч юун парламентын ардчилал, бие зөв авч явж чадахгүй, хүмүүжил ёсзүйн доголдлоороо олныг жигшээсэн авир, үйлдэл шинэ гишүүдээс гарч, нийгмийг бухимдуулж, төрийн нэрийг гутаан сэвтүүлж байгааг хамгийн сүүлийн Ц.Ананбазар гишүүнээр жишээлж болно. Охид, эмэгтэйчүүдийг айлган, сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг, дарамталсаар ирснийг иргэн Б.Сүндэръяа цахим хуудсандаа дэлгэж, өчигдөр ЦЕГ-т гомдлоо гаргалаа. Иргэн Б.Сүндэръяагийн адил Ц.Анандбазарын  бэлгийн дарамтад өртсөн 1000 гаруй эмэгтэй түүнд холбогдсоныг дуулгав.  Цахимаар “Бэлгийн дарамтыг үл тэвчина #METOO” хөдөлгөөний өрнөлөө.  ХЭҮК УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг энэ асуудалдаа тайлбар хийхийг зөвлөж, УИХ-ын Ёс зүй, сахилга бат, хариуцлагын байнгын хороог  холбогдох асуудлыг хэлэлцэхийг шаардав.  Иргэн Б.Сүндэръяа бэлгийн дарамтад орсон тухайгаа анх хэн нэгний нэр дурдалгүйгээр  цахимдаа дурдахад гишүүн Ц.Ананбазар мөн л сошиалаар хуудсаар дамжуулан яаран эсрэг тайлбар хийснээс өөрөөр албан ёсны мэдэгдэл, байр сууриа илэрхийлээгүй л байна.

 

 УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын хороог гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалдаг. Тэрбээр гишүүдийн ирц, хуралдаандаа   цаг хугацаандаа ирэхгүй байгаа талаар чуулганы хуралдааны эхэнд байнга гомдоллодгоос бусад асуудлаар чимээгүй өнгөрдөг нь  өнөөдөр ч харагдаж байна. Ер УИХ өөрсдөдөө хариуцлага тооцохоос цааргалж, хуулийн тайлбар хийсэн болоод өнгөрдөг. Үүнийг ЖДҮ-чин гишүүд, иргэн Д.Гантулгад холбогдох хэрэг зэрэг ойрын үеийн үйл явдлаар жишээлж болно. Ямартай ч УИХ-ын гишүүнд холбогдох асуудлаар иргэн ЦЕГ-т гомдол гаргалаа, үнэн зөвөөр нь шалгуулахад УИХ-ын гишүүний халдашгүй эрх хаалт болдог.  Нэг  төрийн гишүүний бэлгийн дарамт, хүчирхийлэлд нэг бус мянга гаруй эмэгтэй холбогдсон асуудлыг  УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын дэд хороо хэлэлцэн, шийдвэрээ танилцуулах нь хуулийн засаглалтай орны үүрэг.

 

Ер нь  цаашлаад гишүүддээ ёс зүйн код зааж өгөх шаардлагатай байна, УИХ-ын дарга аа.  Учир нь ээлжит чуулган эхэлсэн цагаас шинэ гишүүдээс соёл, харицлага бус бие тоосон попрол үнэртэж, үйлдлээрээ харуулж ирсэн. Ямартаа  л  төрийн тэргүүн нэгэнтээ намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ  “Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?” гэж шинэ гишүүдээр жишээлэн шүүмжилж байсан нь ердөө саяхан.  Гэвч  шинэ гишүүд шүүмжлэлийг хүлээж авах гэхээсээ цахим хуудсаараа хариу тайлбар хийж, өөрийгөө өмгөөлөх үйлдэл хийсээр байгаа нь олны зэвүү дургүйг хүргэсээр байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүн П.Анужин “Архины сав биш л дээ архидалт,дээлийн хээ биш л дээ төрийн ёслол хүндэтгэлийг хөндсөн л дөө ерөнхийлөгчөө @BattulgaKh,чухал сэдвүүдийг анхаарлын төвд ахин оруулж өгсөн танд талархлаа!” гэж өөрийгөө өмгөөлж, Ерөнхийлөгчид тал засан зусардсан постыг твиттер хуудсандаа жиргэсэн олны жигшлийг дэврүүлсэн бол Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн Г.Дамдинням Зайсангаас Төрийн ордон хүртэл түгжирсэндээ бухимдаж, төрийн цагдаа өөрийг нь таниагүйд бүүр ч бачимдсанаа чуулганы танхимаас “ховлосон”.  Энэ хаврын чуулганаар гишүүнээр сонгогдсон энэ мэт эрхмүүдийн дууны өнгө чангарч, хоолойгоо шахаж, хөмсгөө зангидан ярьдаг хэн нэгний жишгийг дуурайж, хуралдааны үеэр үг хэлэх, асуулт асуух цаг авахдаа    хэлэлцэх асуудлаа оруулж байгаа төрийн албан хаагчид руу зандарч харьцдаг болсон байна лээ.  Энэ нь парламентын бус попролын ёс зүйг сонгон суралцаж байгаагаас өөрцгүй. 

 

Энэ мэт хариуцлагагүй шинэ хүмүүс үйлдэл парламентыг, тэр дундаа шинэ гишүүдийг  бүхэл нь ёс зүйгүй харагдуулан, харлуулж байна. Түүнээс бус шинэ гишүүд дотор мэдлэг боловсрол, мэргэшлээрээ танигдсан,  хүндлэгдсэн УИХ-ын гишүүн Ч.Булгантуяа, Б.Энхбаяр гээд шижигнэсэн залуучууд байгаа л даа. Тэд хэлэлцэж байгаа асуудалд мэргэжлийн байр сууринаас ярьж, асуудлаа танилцуулж байгаа ажлын хэсгийхэнд хүндэтгэлтэй хандаж,  парламентад бусдыгаа үлгэрлэж харагддаг.

 

Эхэнд дурдсанчлан Ц.Анандбазарт холбогдох асуудлыг парламент "дараад" өнгөрөх үү.  Хэн нэг иргэн хуулийн байгууллагад гомдол гаргаагүйгээс л бус энэ парламентад бусдын гэр бүл үймүүлсэн асуудалд  байнга яригддаг гишүүн ч бий.  Цаашдаа иргэд  биднийг төрд төлөөлөхөөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд  ч ёс зүйн шалгуур тавьж хуульчилъя.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
urjee:
Er n 30 jil ene ordond ymar humuus tsuglaad yaj tansaglaj baliraataj bsniig bugd gadarlah boloo bizdee, harin tiim bh n shn sanagdaad mungutei bietei buhen uur uursdiin chigleleer zutgej ereen tsaas eldev unguur l orj garaad sengnuuleed bgaa n henii buruu ym be??? Turuuchiin eeljind er em niilsen 2.3 ch boovnii asuudal garch l bsn , odoo buur ene hotiin emegteichuudiin heden % n ene gishuund nuhuulsan bn uu??? Bod bod!
2021-04-16
zochin:
zavxai zaidan xuuxend uchir ikh bii shuu
2021-04-16
Зочин:
Гозойгоод байвал авгайгаа ноолоод хэвтэж байхгүй.
2021-04-15
МАН НАМ ЯАНХАН БАНЗАЛУУДААР ДҮҮРЧЭЭ!!!
2021-04-15
zochin:
MAN- namiin Darga Yaagaad tag chig baina ve? Iim Notstoi asuudal yuiseed baihad Tag chig baina ve? MAN - namiin ner hundtei holbootoi asuudal garch baina!!!
2021-04-15
Гаж донтон яах гэж сонгодог байнаа
2021-04-15
ХҮЧИНДЭГЧ, АВИЛГАЧИН, ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ЗАРАГЧ ГЭМТ ХЭРЭГТЭН:
УИХ ТАР ТАР ТАР. ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ МӨНГӨӨР ЗАРААГҮЙ НЭГЧ УИХ-н ГИШҮҮН БАЙХГҮЙ ДЭЭ. МУУ ЛЛРУУД
2021-04-15
ямар гээч новшнуудыг сонгоод байна. Татан буулгах
2021-04-15
zochin:
ulsiin chorongiig zavschdag tegeed ich churliin gischuun boldog !!!!eniig !!!????
2021-04-15
Иргэн:
УИХ-д олон нийтэд нэр хүндтэй, сайн талаараа танигдсан хүмүүсийг дэвшүүлж баймаар байна. Түүнээс биш өгсөн мөнгөөр нь хэмжихээр ийм муухай хүмүүс төрд гарч төрийн нэр хүндийг орвонгоор нь сүйрүүлж байна.
2021-04-15
Иргэн:
Төрд мөнгөтэй бизнесүүдийг оруулдагаа болих хууль гарга.!! Төр бизнес хоёр нэг байж болохгүй, мөн ёс зүй, мэдлэг, боловсрол, соёл бол бас нөгөө шалгуур нь байх ёстой.
2021-04-15
Bugdeeree adilhan hulgaichuud bolohoor yah ch gui yaj ch chadahgui.
2021-04-15
50 nuvi gemt heregten bizdee
2021-04-15