COVID-19: Хүүхдүүдэд цус харвах эрсдэл үүсэж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ

Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүд коронавирусийн халдварыг хөнгөн тусдаг ч ховор тохиолдолд нэн аюултай мэдрэлийн синдромууд үүсдэг аж. The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн, олон улсын шинжээчийн тайлангаас харахад коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн бага насны хүүхдүдэд тархи гэмтэх (тархины цус харвалт ч үүсэж болзошгүй), мэдрэлийн эд болон нуруу нугас гэмтэх эрсдэл тулгарч болзошгүй гэнэ.
Дээрх төрлийн шинж тэмдгүүд илэрсэн 38 хүүхэд дээр судалгаа хийсэн нь коронавирус хүүхдийн төв мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж буйг харуулсан, одоогийн байдлаарх хамгийн том судалгаа болжээ. Хүүхдүүдэд илэрсэн энэ эмгэгүүдийг МРТ төхөөрөмжийн тусламжтайгаар л эрдэмтэд илрүүлж чадсан байна.
Судалгаанд хамрагдсан 38 хүүхдийн дөрөв нь коронавирусийн халдвараас үүдэлтэй төв мэдрэлийн системийн эмгэгийн улмаас нас баржээ. Энэ дөрвөн хүүхдэд цусны ишемийн өвчлөл үүссэн бол нэг хүүхэд нь тархинд нь их хэмжээний цус хуралт үүссэн байсан гэнэ. Түүнчлэн бага насны өвчтөнүүдэд таталт, ухаан алдах, энцефалит үүсэх зэрэг эрсдэл гарч болзошгүйг эрдэмтэд анхааруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ