Украины Ерөнхийлөгчийн жинхэнэ иргэншлийг зарлана гэв
2021-04-15

Украины Аюулгүй байдлын албаны орлогч дарга асан Дмитрий Нескромный Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн иргэншлийн талаарх "сонирхолтой баримтууд"-ыг дэлгэсний дараа түүний импичментийг зарлана хэмээн Телеграм-суваг дахь хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

 

Тэрбээр "шинэ нөхөд"-өөсөө Украины төрийн тэргүүний талаарх санаанд оромгүй мэдээлэл хүлээн авсан гэнэ. Тэр дундаа Зеленскийн иргэншилтэй холбоотой "сонирхолтой баримтууд" хүлээн авсан бөгөөд эдгээрийг дэлгэсний дараа төрийн тэргүүний "импичментийг зарлах ажиллагаа нэн даруй эхлэх ёстой" гэж Нескромный бичжээ.

 

Мөн эдгээр баримт бичгүүдийг "эх оронч улс төрийн хүчнүүдэд" өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь, хоёрдугаар сард Украины сөрөг хүчнийхэн Зеленскийд импичмент зарлах гарын үсэг цуглуулж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин