"Спутник V" вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэнэ
2021-04-15

Коронавирусийн халдвараас сэргийлэх "Спутник V" вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэх хэлэлцээрт Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан гарын үсэг зуржээ. Гэрээг Оросын шууд хөрөнгө оурулалтын сан болон Өмнөд Солонгосын GL Rapha болон ISU Abxis компаниудын хооронд байгуулсан гэж Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хэлэлцээр нь консорциумын бүрэлдэхүүнд багтах компанид технологи дамжуулах зорилгоор байгуулж буй гурван талт хэлэлцээрийн анхных нь гэнэ. Хэлэлцээрийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр Йонъин хотод ISU Abxis компанийнх үйлдвэрт Оросын вакциныг үйлдвэрлэж эхлэх аж. 

 

"Өмнөд Солонгос бол "Спутник V" вакцин үйлдвэрлэлийн гол түншүүдийн нэг. Энэ хэлэлцээрийн ачаар бид вакцин үйлдвэрлэн гаргах хүчинх чадлаа өргөжүүлэх боломжтой" гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев мэдэгджээ.

 

Түүнчлэн "Спутник V" вакциныг нийтдээ гурван тэрбум орчим хүн ам бүхий 60 оронд зөвшөөрсөн гэдгийг Кирилл Дмитриев онцолжээ. Өмнөд Солонгост Оросын вакциныг үйлдвэрлэх талаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл өмнө нь гарч байлаа. Ийнхүү Өмнөд Солонгост Оросын вакциныг үйлдвэрлэхээр болвол жил 150 сая тун үйлдвэрлэх боломжтой гэж хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai urduur dairdag baina shdee.Manai erunhiilugchiig nohoi hutsaj baigaa yum shig harj bnaa OROS
2021-04-16
Асуудалд бодитой:
Манай Ерөнхийлөгч ОХУ-ын вакциныг Монголд үйлдвэрлэх санал тавьсан. Энэ бол бодит бус санал, биелэх боломжгүй. Монголын хүчин чадалдаа таарсан л юм бид хийх хэрэгтэй.
2021-04-15
Зочин:
Ноднин Солонгост хэсгийг захиж хийлгэж байсан шт
2021-04-15
Зочин:
Худлаа мэдээлэл байна,ардчилсан улс юу гэж путины вакциныг үйлдвэрлэх юм бэ.
2021-04-15
Tenegteerei chadahgui l bolov uu
2021-04-15
Зочин:
Манайх үйлдвэрлэж чадна
2021-04-15
Tenegteerei chadahgui l bolov uu