Япон: Дахин дөрвөн мужид COVID-19-ийн эсрэг арга хэмжээг чангатгана
2021-04-16

Японы Засгийн газар коронавирусийн тархалтын эсрэг арга хэмжээгээ чангатгаж, Канагава, Сайтама, Тиба, Айти гэсэн дөрвөн мужид хязгаарлалт тогтоохоор болсон талаар Японы эдийн засгийн сэргэлтийн сайд Ясутоси Нисимура мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, эдгээр бүс нутгуудад дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний хооронд хязгаарлалтууд үйлчлэх юм байна. Дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс Токио, Киото болон Окинавад коронавирусийн тархалтын эсрэг чангатгасан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол өмнө нь Осака, Мияги, Хёго мужуудад хязгаарлалт үйлчилж байв.

 

Хязгаарлалтуудыг чангатгаснаар, нийтийн хоолны газрууд 20.00 цаг хүртэл ажиллах бөгөөд хаалгаа барихаас нэг цагийн өмнө согтууруулах ундаа зарахыг хориглох юм байна. Шинэ дэглэмд орсон бүс нутгуудын оршин суугчдыг өөр бүс нутгууд руу аль болох зорчихгүй байхыг зөвлөжээ.

 

Энд дуулгахад, Японд цар тахал дэгдсэнээс хойш 517 мянган хүн халдвар авснаас 471 мянга гаруй нь эдгэрч, 9471 хүн нас барсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Тиба,Айти:
Мэдээг бэлтгэсэн хүн даан ч хөөрхийлөлтэй, Япон улсад ийм нэртэй мужууд байхгүй, харин Чиба, Айчи гэж бий
2021-04-16