Хөвсгөл аймгийн Ханх суманд урд шөнө газар хөдөлжээ
2021-04-16

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар шөнийн 00:42 цагт 5.1 магнитуд,  03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. 

 

Эх сурвалж:ОБЕГ 

 

Shuud.mn
Сонин хачин