COVID-19: Аргентинд хязгаарлалтуудыг эсэргүүцэн жагсав
2021-04-16

Аргентин Ерөнхийлөгчийн ордны гадна зуу гаруй хүн цуглан, цар тахлын улмаас сурагчдыг дахин цахимаар хичээллүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн талаар RG мэдээллээ. 

 

Цугласан олон сав суулга нүдэж, бөмбөр цохин, машинууд дуут дохио өгөх чимээ километрийн зайнаас ч сонсогдож байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Ийнхүү эсэргүүцэх болсон нь тус улсын нийслэлийн бсүэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас хязгаарлалтуудыг дахин чангатгах болсонтой холбоотой гэнэ.

 

Халдварын тархалттай тэмцэхийн тулд хязгаарлалтуудыг дахин чангатгаснаар иргэдийг 20.00 цагаас хойш гэрээсээ гарахыг хориглож, зоогийн газруудыг 19.00 цагт хаахаар журамласны дээр сурагчдыг дахин цахимаар хичээллүүлэхээр болжээ. Аргентины сурагчид өнгөрсөн жилийн туршид гэртээ хичээлэсэн бөгөөд ердөө сар гаруйн өмнө л танхимын хичээл сэргэсэн байсан аж. 

 

Одоогоор цахим хичээлийг хоёр долоо хоногийн хугацаатай буюу энэ сарыг дуустал зохион байгуулна гэж мэдэгдсэн ч иргэд энэ хориг цаашид ч үргэлжилнэ гэж үзэж байгаагийн улмаас ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тус улсад коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол 2.6 саяыг давсан бол 2.2 сая хүн эдгэрч, 58542 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин