Техаст зэвсэглэсэн эр нисэх буудлын ойролцоо гал нээжээ
2021-04-16

АНУ-ын Техас мужийн Сан-Антонио олон улсын нисэх буудлын ойролцоо нэгэн эр гал нээсэн талаар NBC мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээд машинтайгаа нэг терминал руу дайран орж, машинаасаа үсэрч буумагцаа барилга болон харуулууд руу буудаж эхэлжээ. Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр, тухайн эр их сумтай байсан бөгөөд хаа сайгүй буудаж байсан гэнэ. 

 

Цагдаагийнхан түүнийг зогсоохоор хариу гал нээсэн байна. Гэмт этгээд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Хэвлэлийн мэдээлснээр, гал нээсэн этгээд сэтгэцийн асуудалтай байсан гэнэ. Гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоосны дараа нисэх буудал хэвийн ажиллагаанд эргэн оржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэндээ буу зэвсэг худалдан авах эзэмшихийг зөвшөөрөх нь хүүхэддээ буу зэвсэг өгч байгаатай адил юм.
2021-04-16