Лукашенко: Миний амь насанд халдах оролдлогыг АНУ зохион байгуулсан
2021-04-19 08:30

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний хүүхдүүдийн амь насанд халдах гэж байсан талаарх Лукашенко бямба гарагт мэдэгджээ. Түүний өгүүлснээр, өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь амь насанд халдахаар зэхэж байсан бүлэг этгээдүүдийг саатуулсан бөгөөд энэ хэрэгт АНУ-ын тусгай албад хамааралтай гэнэ. 

 

Беларусийн Улсын аюулгүй байдлын хорооны тэргүүн Иван Тертелийн мэдэгдсэнээр олон үе шат бүхий тусгай ажиллагаа явуулсны дүнд алан хядах чиглэлийн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагааг баримтуулж, үйлдлийг таслан зогсоосон гэнэ. Энэ бүлэглэлийн гишүүд Лукашенко болон түүний гэр бүлийнхнийг хөнөөж, хүч хэрэглэн төрийн эрхийг авах зорилгоор зэвсэгт бослого зохион байгулахаар бэлдэж байсан гэж Тертель мэдэгджээ. Энэ бүлэглэлд Беларусийн иргэд төдийгүй гадаадын иргэд байсан гэнэ. 

 

ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны албаны Олон нийттэй харилцах төвийн мэдээлснээр,тавдугаар сарын есний өдөр Минск хотноо цэргийн эргэлт хийхээр төлөвлөж байсан  АНУ болон Беларусийн давхар иргэншилтэй хуульч Юрий Зенкович, Беларусийн улс төр судлаач Александр Федута нарыг баривчилжээ. Мөн энэ бүлэглэлд сөрөг хүчний намын тэргүүн Григорий Костусев багтаж байсан бөгөөд түүнийг Беларусийн нутаг дэвсгэр дээр баривчилсан гэж Беларусийн Улсын аюулгүй байдлын хороо мэдээлсэн байна.

 

Зенкович болон Федутагийн эсрэг Беларусийн Эрүүгийн хуулийн 357 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Энэ нь төрийн эрх мэдлийг булаан авах зорилгоор үгсэн хуйвалдсан эсвэл бусад үйлдэл хийсэн гэх зүйл бөгөөд энэ зүйл ангиар шалгагдан, буруутай нь тогтоогдвол найман жилээс бүх насаараа хоригдох эсвэл цаазын ял сонсдог аж.

 

Харин энэ мэдээллийн дараа сөрөг хүчин уг мэдэгдлийг "өдөөн хатгалга" хэмээн нэрлэсэн байна. Тодруулбал, Беларусийн сөрөг хүчний тэргүүн Светлана Тихановскаягийн хэвлэлийн алба Александр Лукашенко болон түүний хүүхдүүдийн амь насанд халдах, түүнчлэн цэргийн эргэлт хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл нь өдөөн хатгалгын шинжтэй хэмээн мэдэгджээ.

 

"Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр төрийн байгууллагууд болно Лукашенкогийн гаргасан мэдээлэл нь Беларусь, АНУ-ын иргэдийг татан оролцуулсан, ОХУ болон Беларусийн тусгай албадын өдөөн хатгалгын шинжтэй байна. Яаран дүгнэлт хийх, Беларусийн ашиг сонирхол, тусгаар тогтнол, хараат бус байдалд хохирол учруулахуйц шийдвэр гаргахаас зайлсхийх ёстой" хэмээн Светлана Тихановскаягийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Беларусийн үймээн 

2020 оны наймдугаар сарын есний өдөр Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль болж, энэ сонгуульд Александр Лукашенко 80.1 хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсон юм. Үүнийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, нийслэл болон бусад хотуудад өдөр алгасахгүй жагсаал цуглаан болж, улмаар эмх замбараагүй байдал дэгдэж байв. 

 

Энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Беларусийн Улсын аюулгүй байдлын хороо мэдэгдэл хийхдээ улс орон дахь нөхцөл байдлыг намжаасан, эсэргүүцэл гарахгүй байгаа хэмээж байв. Беларусь улсад сөрөг хүчний тэргүүлэгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, тэднийг төрийн эрхийг булаан авахын тулд үгсэн хуйвалдсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна.

 

Сөрөг хүчнийхнийг олноор баривчлан, жагсаалд оролцсон хүмүүсийг мөрдөн мөшгөснөөс үүдэн сонгуульд сөрөг хүчнийг төлөөлөн оролцсон Светлана Тихановская Литва руу явсан бөгөөд түүний эсрэг ч эх оронд нь эрүүгийн хэрэг үүсгэсний дээр Литва улсаас Тихановскаяг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Da komu on nujen?
2021-04-22
Оростойгоо яараотай нэгдчихээ .Тэгээд хүчирхэгжих хэрэгтэй.
2021-04-21
Иргэн:
Дарангуйлагчдын өрсөлдөгчөө нухдаг арга. Өрсөлдөгч намынхаа маанийг уншчихвал дарангуйлагч болчих гээд байгаа нөхөр маань бизнесийн хамтрагчийнхаа аргыг хэрэглэх л байх даа. Одоо жижиг сажгаар туршаад л байгаа
2021-04-21
Зочин:
Манай Женкотой нийлж менге угаадаг гээд байгаа биз, айсан хунд аргал хедлене гээч л болж байх шиг, энийг нухвал Пу ах нь нухах байх даа кк
2021-04-19
Зочин:
Энэ нохор бас зайлаасаа манай женкотой хамсаатан гээд бгаа нохор мон уу
2021-04-19