"Наруто"-ийн найруулагч таалал төгсжээ
2021-04-19

Нэрт аниматор Осаму Кобаяши 58 насандаа таалал төгссөн талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр бөөрний хавдрын улмаас 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд таалал төгссөн байна. Түүний үхлийн талаарх мэдээлэл гарсны дараа шүтэн бишрэгчид нь олон нийтийн сүлжээгээр эмгэнэл илэрхийлж, дурсгалыг нь хүндэтгэжээ. 

 

Түүнийг  "Mongolian Chop Squad", "Наруто" зэрэг алдартай олон анимэ төсөлд оролцсон авьяаслаг найруулагч гэдгээр нь анимэгийн шүтэн бишрэгчид сайн мэддэг юм. 2016 оны 10 дугаар сард Кобаяши Наруто болон Хината нарын анхны уулзалтын талаар өгүүлэх мини-арк шоу гаргасныг үзэгчид цувралын хамгийн шилдэг бүтээл гэж үнэлдэг аж. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин