Мьянмарт Японы сэтгүүлчийг баривчилжээ
2021-04-19

Цэргийн эргэлт гарсан Мьянмарын хууль сахиулах байгууллагууд эсэргүүцлийн арга хэмжээний талаарх үйл явдлыг мэдээлж байсан Японы сэтгүүлч Юки Китазумиг баривчилжээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 45 настай сэтгүүлч эрийг Янгонд гэрийнхээ ойролцоо баривчлагджээ. Түүнчлэн гэрт нь нэгжлэг хийсэн байна. Японы дипломатууд сэтгүүлчийг хаана саатуулж байгааг тогтоож чадаагүй гэнэ.

 

Китазуми өмнө нь Японы Nikkei сэтгүүлд ажиллаж байсан бөгөөд одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, Японы хэд хэдэн хэвлэлүүдтэй гэрээгээр хамтардаг аж. Хоёрдугаар сард түүнийг Мьянмарт саатуулж байсан ч тун удалгүй суллаж байжээ. 

 

Ийнхүү Японы сэтгүүлч баривчлагдсаны дараа түүнийг суллуулахын тулд Токио бүхий л хүчин чармайлтаа дайчилна гэж тус улсын Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгдсэн байна. Мьянмар дахь элчин сайдын яамаараа дамжуулан болсон хэргийн нөхцөл байдлыг тодруулан, Японы иргэнийг хамгаалж, суллуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг аван гэж Суга онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин