COVID-19: Финландад хязгаарлалтуудыг сулруулав

Финландад дөрөвдүгээр сарын 19-ний даваа гарагаас эхлэн коронавирусийн халдварыг хумихтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлжээ.
Ингэснээр, Финландын бүхий л бүс нутгуудад зоогийн газар, уушийн газрууд урьдын адил хэвин ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ цагийн болон нэг дор үйлчлүүлэх хүмүүсийн тоонд хязгаарлалт тавихын дээр согтууруулах ундаа худалдаалах цагуудыг ч тогтоож өгчээ.
Энэ улсад нөхцөл байдал сайжирч, гуравдугаар сард хоногт 800 шинэ тохиолдол илэрснээс хойш өдөрт илрэх коронавирусийн халдварын тоо мэдэгдэхүйц буурч эхэлсэн байна. Мөн вакцинжуулалтын ажил ч хангалттай хэмжээнд явагдаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 1.1 сая хүн буюу хүн амынх нь 20.4 хувь нь вакцины эхний тунг тариулсан бол 94 600 хүн хоёр тун тариулжээ.
Наяас дээш насныхны 86 хувь, 75-79 насныхны 84 хувь, 70-74 насны хүмүүсийн 70 хувь нь вакцинд хамрагдсан байна. Энэ эрчээрээ явбал Финланд улс 2021 оны наймдугаар сарын дунд үе гэхэд хүн амаа вакцинжуулж дуусах аж.
Энд дуулгахад, Финланд улс 5 сая гаруй хүн амтай бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш 83 633 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 46000 хүн эдгэрч, 887 хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ