АНУ: Луизанад буудалцааны улмаас таван хүн шархаджээ
2021-04-19

Америкийн Луизана мужийн Шривпорт хотод буудалцааны улмаас таван хүн шархадсан талаар NBC суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар ням гарагийн 21:02 (shuud.mn: Улаанбаатарын цагаар даваа гарагийнх 10:02 цаг) цагт болсон байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэргийн газар цагдаагийнхан ажиллаж байгаа гэнэ. 

 

Сүүлийн үед АНУ-д галт зэвсэг ашигласан гэмт хэргүүд өдөр алгасахгүй гарч байгаа бөгөөд Техаст буудалцаан болсны улмаас гурван хүн амиа алдсан хэрэг гарсан талаарх мэдээлэл ням гарагт гарч байлаа. Энэ хэргийг Стивен Николас Бродерик гэгч 41 настай эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан мэдээлсэн бөгөөд гал нээсэн этгээд хэргийн газраас зугтжээ.

 

Мөн өдөр Чикаго хотод гэмт этгээд галт зэвсэг ашиглан халдлага үйлдэж, 7 настай охин амиа алдсан байна. Тодруулбал, Чикагоийн Хоман-сквер дүүрэгт МакДональдсын зоогийн газрын гадна охин аавтайгаа машинд сууж байх үед нь гэмт этгээд ирж охиныг эцгийнх нь хамт бууджээ. Охин газар дээрээ нас барсан бол охины аав эмнэлэгт биеийн байдал тун хүнд байгаа гээнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүний эрхийг хамгаалагч ардчилсан америкийн үнэн нүүр царай ийм л байна. Трампын үед америк арай аюулгүй амар амгалан байжээ
2021-04-19