ОХУ-д вакцин тариулсны дараах эсрэг биетийг илрүүлэх тест бүртгэжээ
2021-04-19

Оросын "Рапид БИО" болон "Авивир" компаниуд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсны дараа хүний биеэс вирус саармагжуулах эсрэг биет илрүүлэх экспресс-тест бүртгүүлсэн талаар РБК мэдээлжээ. 

 

Энэ тест нь антиген болон эсрэг биетийн хоорондын реакци дээр үндэслэн шинжилдэг арган дээр тулгуурласан байна. Шинжилгээ хийхэд өвчтөнөөс нэг дусал цус авах бөгөөд 15 минутын дараа хариу нь гардаг, хариу 96 хувийн магадлалтай гэж боловсруулагчид нь өгүүлжээ.

 

"Рапид Био" компанийн мэдэгдсэнээр, тестийг гэрийн нөхцөлд хийж болох гэнэ. Тесттэй хамт спирттэй салфетка, ариутгасан хатгуур, био дээжийг зөөх чимхүүр багтсан байна. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын эхээр Орост коронавирусийг илрүүлэх шинэ экспресс тест бүртгэсэн бөгөөд энэ нь PCR шинжилгээтэй харьцуулахад дөрөв дахин бага хугацаанд шинжилгээний хариу гаргадаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин