Хонконгт коронавирусийн шинэ штамм илэрчээ
2021-04-19

Хонконгт коронавирусийн халдварын шинэ төрөл болох N501Y мутацийг илрүүлжээ. Энэ шинэ төрлийн мутацийн тархалттай тэмцэхийн тулд Энэтхэг, Пакистан, Филиппин гэсэн гурван орноос ирэх агаарын нислэгүүдийг зогсоосон байна. 

 

NBC агентлагийн мэдээлснээр, Дубай дахь томилолтоос эргэн ирж, зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан 29 настай эрэгтэйгээс мутацийн халдвар илрүүлжээ. Тэрбээр тусгаарлагдах хугацаандаа өрөөнөөсөө гараагүй хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Хонконгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар халдвар тээгч эр Дубайгаас эсвэл нисэх буудал дээр, зочид буудалд байхдаа ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд халдвар авсан хүний очсон банк, зоогийн газраар үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авахаар төлөвлөжээ.

 

Сүүлийн нэг хоногт Хонконгт коронавирусийн халдварын 18 тохиолдол илэрснээс найм нь дотоодын халдвар гэнэ. N501Y мутаци  бүхий коронавирусийн хэд хэдэн шинэ штамм нь өнгөрсөн намар болон өвөл Их Британи, Бразил, Өмнөд Африкт илэрч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин