Ноолуур хулгайлах үедээ хүний амь насыг хохироосон этгээдийг 3 жилийн дараа илрүүлжээ
2021-04-19

 

Ноолуур хулгайлах үедээ хүний амь насыг хохироосон этгээдийг 3 жилийн дараа илрүүлжээ. Тухайлбал,  Баянхонгор аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 цагт “Тус аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн голын эрэгт айл шатаж, хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газарт ажиллажээ. 

 

Шалгалтаар тус гэрт “Д” гэгч шатаж амь насаа алдсан болох нь хэрэг нээж шалгасан байна. Дээрх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран ажлын хэсэг гарган 2021 оны 04 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд тус аймагт албан томилолтоор ажиллаж, хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн шалгаж уг гэмт хэргийг “Н” гэгч нь үйлдсэн байж болохыг тогтоон  Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Уг гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа “Н” гэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө тус аймгийн Баянхонгор сумын нутаг Түйн голын эрэг Дээд Угалз гэх газарт оршин суух иргэн “Д”-ийн гэрээс ноолуур хулгайлах үедээ түүний биед халдан ухаан алдуулж улмаар гэрийг шатаан амь насыг хохироосон болох нь нотлох баримтуудаар тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин
ard:
nasaar ni horij hohiroliig baragduulah heregtei.um ma ni bad mi hum
2021-04-20