"Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрчээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ОХУ-ын "Спутник V" вакциныг 3.8 сая хүнд хийхэд вакцин үр дүн 97.6 хувьд хүрсэн талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ.
"Вакцины хоёр тунг тариулсан Оросын иргэдийн дундах коронавирусийн өвчлөлийн талаарх мэдээллийг судлан дүгнэхэд "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрснийг Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэн болон Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан зарлаж байна" гэж мэдэгдэлд өгүүлжээ.
2020 оны 12 дугаар сарын тавны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний хооронд вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан, Оросын 3.8 сая хүний вакцинжуулалтын мэдээллийг судлахад эхний тунг тариулснаас хойш 35 хоногийн дараагаас өвчлөл бүртгэгдсэн тохиолдол ердөө 0.027 хувь байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ