ВИДЕО: Тэнгэр дээрх сурталчилгаа буюу хамгийн том QR код
2021-04-20

Хятадын Шанхай хотод сурталчилгааны шинэ төрлийг туршиж эхэлжээ. Тодруулбал, тод гэрэлтэн, төрөл бүрийн хэлбэр дүрс гаргах олон зуун дроныг ашиглан тэнгэрт сурталчилгаа харуулах туршилтыг хэдхэн хоногийн өмнө хийсэн байна. 

Ийм аргаар гар утасны шинэ тоглоомыг сурталчилсан бөгөөд тэнгэрт дронуудыг ашиглан тоглоомын нэр, хэд хэдэн дүрүүдийг дүрсэлж, харин төгсгөлд нь асар том QR кодыг дроноор үүсгэн харуулжээ. Энэ сурталчилгааг харж байсан хүмүүс дроноор үүсгэсэн QR кодыг шууд уншуулан, тоглоомыг татаж авах боломжтой байдлаар ийнхүү сурталчилгаа хийсэн байна.

Дронуудын шоуг Хятадын Damoda Intelligent Control Technology компани хариуцсан бөгөөд энэ компани дөрөвдүгээр сарын эхээр нэгэн зэрэг 3200 дрон хөөргөж, дэлхийн дээд амжилт тогоож байсан юм. Харин энэ удаад гар утасны тоглоом сурталчлахад хоёр дахин бага дрон шаардагдсан гэж компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин