А.Эрдэнэцогт: Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон холбогдох хууль зөрчөөгүй
2021-04-20

МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгч захирамж гаргаж УДШ-д хүргүүлэхээр болсон тухай асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах тухай захирамж гаргаж УДШ-д хүргүүлсэн нь Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн үндэслэлүүдийг тогтоож улмаар зохих шийдвэрийг гаргуулахаар Улсын дээд шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Улс төрийн намыг тараах асуудлаар хэн ч Улсын дээд шүүхэд хандах эрхтэй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчөөгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл ч байхгүй гэж бодож байна.

 

Улс төрийн намыг татан буулгах үндэслэлийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тодорхой заасан байна. Тэр хүрээнд МАН нь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон...” зэрэг үндэслэлийг Ерөнхийлөгч захирамждаа тодорхой заасан байна лээ.

 

-Ерөнхийлөгчийн гаргасан энэ захирамжийн гол агуулгыг та юу гэж үзэж байна вэ?

 

-МАН-ыг тараах гэсэн нэртэй энэ захирамжийн Хоёр дахь хэсэгт Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай гээд 6 үндэслэлийг тодорхойлсон нь анхаарал татаж байна.

 

Тэр дотроос тухайлбал, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна гэсэн ноцтой үндэслэл дурдсан байна лээ. Ерөнхийлөгчийн захирамжийн гол агуулга нь МАН-ыг тараах тухай Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан үндэслэл нэгэнт бүрдсэнийг тогтоож, олон нийтэд зарлан мэдэгдэж, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нэгэнт тогтоогдсон энэхүү үндэслэлээр МАН-ыг тараах шийдвэр гаргуулахаар Улсын дээд шүүхэд хандсан байна гэж ойлгогдож байна.

 

-Ерөнхийлөгчийн энэ захирамжийг УДШ хүлээн авч шийдвэрлэх хуулийн тодорхой зохицуулалт байна уу?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч захирамждаа МАН Улс төрийн намын тухай хуульд заасан намыг татан буулгах тодорхой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн тул Улс төрийн намын тухай 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүх уг асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх нь УДШ-ийн хуулиар хүлээсэн үүрэг болох нь харагдана. 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч намыг татан буулгах талаар захирамж гарган УДШ-д хүргүүлэх нь шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх үү?

 

-Улс төрийн намыг тараах асуудлыг УДШ-д тавьж шийдвэрлүүлэх нь шүүхийн шүүн таслах үйл ажиллагаатай огт хамаагүй, зөвхөн улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаатай нь холбоотой юм. Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн агуулгыг нарийвчлан авч үзэж, судалбал намыг тараах хуульд заасан үндэслэл тогтоогдвол УДШ улс төрийн намыг шууд тараах шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээсэн байгаа нь ойлгогдоно.

 

Асуултанд хариулсан танд баярлалаа.

Б.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene tur ene nam arai dendvv yum bolood bga tiim uchir neg tiishee bolhon deer bizdee!!!
2021-04-25
zub zub:
odoo ardiin namiig taraaj tatan buulgaj ardchilsan nam ch hubaagdlaaraa tarj namiin buleglel duusah tsag irsen bhaa mongold Battulga zub nuudel hiisen shu deed shuuh zebsegt huchin gej turiin gol bagana tulguur hund tsag ued turiig tseberleh huch gedgiig medruuleh ni zubuu
2021-04-21
иргэн:
МАН-ын троллууд муулах үг олдохгүй шээс нь гоожих нь ээ.
2021-04-21
ОЙЛГОХГҮЙ БАЙНА ??:
БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓
2021-04-20
ээ чааваас да ийм хуульч ичмээр юмаа өмнөөс нь нүүр улайчихлаа
2021-04-20
Зочин:
Чамайг хуульч гэхэд хэцүү л юм байна. Ийм хуулийн зөвлөхтэй балрах нь тодорхой л юм байна.
2021-04-20
Юу вэ, доктор гэчээд. Дээд шүүхэд захирамж гаргаж нам тараах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохыг хүсдэг болж таарч байна уу? Хаха
2021-04-20
hurelsuh:
CHI UURUU UTSUN ATS YUM BISHUU
2021-04-20
Энэ одоо бас юун өмхий ац вэ
2021-04-20