FIBA-г төлөөлөх монгол залуу
2021-04-21

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлөөс 2021 онд Дэлхийн 5 тивийн 54 улсын дунд FIBA U15 Skill Challenges тэмцээнийг зохион байгуулахаар өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Тус тэмцээнд Монгол Улсын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөхөөр болоод буй.

 

 

Манай эрэгтэй баг Ази/Далайн орнуудын бүсийн B хэсэгт БНХАУ, ТАХИТИ арал улс, Сири улсуудтай нэг хэсэгт орсон бол эмэгтэй баг мөн B хэсэгт БНХАУ, Самао,Иран улсуудтай ороод байна.

 

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.  С.Төгсжаргал нь FIBA-гийн төлөөлөгчөөр хоёрдахь удаагаа сонгогдон FIBA-гийн Ази тивийн Гүйцэтгэх захирлын томилолтыг авч байгаа ба FIBA-гийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан анхны Монгол хүн юм.

 

FIBA-г төлөөлөх анхны томилолтоо авсан 2020 оны FIBA U17 Skill Challenges тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг 5 тивийн 32 орноос аварга болж НБА-гийн домог Дирк Новитский, FIBA-гийн Алдарын танхимын гишүүн, Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Австралийн шигшээ багийн тоглогч Жэнни Скрийн нартай онлайн шууд уулзалтыг хийж байсан билээ.

Shuud.mn
Сонин хачин