Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг буруутай гэж үзэв
2021-04-21

АНУ-ын Миннеаполисын шүүхийн тангарагтны шүүгчид өнгөт арьст эр Жорж Флойдыг санамсар болгоомжгүйгээр хөнөөсөн хэрэгт цагдаагийн алба хаагч Дерек Шовиныг буруутай гэж үзсэн талаар NBC дамжууллаа. 

 

Шовиныг гурван зүйл заалтаар буруутай гэж үзсэн бөгөөд хэдийгээр тэрбээр 40 жил хоригдож болзошгүй ч тангарагтны шүүгчдийн шийдвэрийг тун тайван хүлээж авсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Эцсийн ялын тогтоол найман долоо хоногийн дараа гарах аж. 

 

Тангарагтны шүүгчдийн шийдвэр гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр тангарагтны шүүгчдийн шийдвэр нь Америк дахь "бугшсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал"-тай тэмцэхэд асар том алхам болж мэдэх юм хэмээжээ. 

 

"Энэ бол гэгээн цагаан өдөр болсон аллага байлаа. Мөн энэ нь хөшгийг нээж,  бугшсан арьс өнгөөр ялгаврлах үзлийг дэлхий дахинд харуулсан" хэмээн Байден мэдэгджээ.

 

Түүнчлэн, АНУ-д энэ төрлийн хэрэг дээр буруутгасан шийдвэр төдийлөн гардаггүй, тангарагтнууд ихэвчлэн цагдаагийнхныг зөвтгөдөг гэдгийг Байден онцолсон байна.

 

"Энэ бол Америкт шударга ёс тогтоол үйлсэд урагшлах асар том нэгр алхам байж мэдэх юм. Тангарагтны шүүхээс буруутгасан шийдвэр маш ховор гардаг гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе л дөө" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Миннесота мужийн захирагч Тим Уолз энэ мужид цагдаагийнхны үйлдлийн улмаас маш олон өнгөт арьстан амиа алддаг хэмээн мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад, 2020 оны тавдугаар сард цагдаагийн ажилтан өнгөт арьст эр Жорж Флойдыг баривчлах үедээ амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Энэ хэрэг АНУ-д олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал олон сар үргэлжлэх шалтгаан болж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин