Навальныйг дэмжигчдийг олноор нь баривчилжээ
2021-04-22

Дөрөвдүгээр сарын 21-нд Оросын Ерөнхийлөгч Холбооны хуралд илтгэл тавихтай зэрэгцэн Алексей Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэж байлаа. Хэдийгээр хууль сахиулагчдын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан ч олон хотод жагсаал болсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Навальныйг дэмжигчдийн жагсаал Томск хотноо болж, эсэргүүцэгчид "Алексейг сулла", "Улс төрийн хоригдлуудыг чөлөөл", "Энд бид эрх баригчид" хэмээн хашгиралдаж байсан гэнэ. "Тайга инфо" хэвлэлийн мэдээлснээр жагсаалд олон зуун хүн оролцжээ. 

 

Харин Кемеровогийн жагсаалын үеэр 23 хүн баривчлагдсан талаар "Медиазона" мэдээлсэн байна. Тэдгээрийн дунд сэтгүүлч багтаж байгаа талаар эх сурвалж дамжуулжээ. 

 

Оросын олон хотод баривчилгаа үргэлжилсэн байна. Тухайлбал Улаан-Үд хотод кино найруулагч Артем Бурлов хэдэн хүний хамт, Красноярск хотод Навальныйн штабын тэргүүн баривчлагджээ. Новосибирск хотод 500 гаруй хүн жагсаалд оролцсон бөгөөд энэ хотод хүмүүсийг саатуулсан талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Эрхүү хотод тайван жагсаал болж, энд 1000 орчим хүн цуглажээ. Мужийн засгийн газрын урд талын талбайд цугласан хүчнийхэн жагсаал явуулахад саад болоогүй гэж "Тайга.инфо" мэдээлсэн байна. Энд мөн "Алексей Навальныйг сулла" хэмээсэн гол уриатайгаар иргэд цуглажээ. Хотод гудамж талбайг хаагаагүй, гэхдээ Оросын гвардынхан байсан гэнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүчтэй ерөнхийлөгчтэй болбол манайх ч ийм болно.
2021-04-22