Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-04-22

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 04.21-ний өдрийн 08:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс сөн өдрийн 08:28 цагт цахим шуудангаар ирүүлсэн аж.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин