Сири: Израилийн цохилтын улмаас цэргийн алба хаагчид шархаджээ
2021-04-22

Израиль улс Голаны өндөрлөгөөс Сирид пуужингийн цохилт өгсний улмаас дөрвөн цэргийн алба хаагч шархадсан талаар SANA агентлаг мэдээлжээ. 

 

Харин Израилийн хэвлэл тус улсын армиас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ, Негев цөлд унасан пуужингийн хариуд Израиль улс Сирийн нутаг дэвсгэр дэх байд цохилт өгсөн гэдгийг онцолсон байна.  Пуужингийн цохилт өгч болзошгүйг сэрэмжлүүлсэн дохио Израилийн Цөмийн судалгааны төв байрладаг Димон хотоос хэдэн километрийн зайд Абу Кринат сууринд дугарсан гэнэ. 

 

Энд дуулгахад, Израиль улс Сирийн нутаг дэвсгэрт байнга агаараас цохилт өгдөг. Энэ нь тус улс дахь Ираны талын нэгтгэлүүдийн байршилтай холбоотой гэж хэвлэлүүд мэдээлдэг юм. Гуравдугаар сарын 17-нд Израилийн агаарын цэргийн хүчин Дамаскийн орчимд цохилт өгсөн бөгөөд энэ үеэр гагцхүү материаллаг хохирол учиржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батэр:
Би эрүүл биш байх шиг байна. Эсвэл сэтгүүлчид эргүү
2021-04-24