АНУ Украинд 300 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ
2021-04-22

АНУ-ын Сенатын гадаад хэргийн хороо "Аюулгүй байдлын салбарт Украинтай түншлэх тухай" хуулийн төслийг санал нэгтэй дэмжсэн талаар Вашингтон дахь Украины Элчин сайд Оксана Маркарова мэдээлснийг Вести мэдээлсэн байна. 

 

Энэ хуулинд АНУ-ын зүгээс Украинд олгох жил бүрийн цэргийн тусламжийг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Украины элчин сайдын өгүүлснээр, цэргийн тусламжийн хэмжээ 300 сая ам.доллар байх гэнэ.

 

"Энэхүү хуулийн төсөл нь Украины эсрэг Оросын түрэмгий байдал хурцдаж, булаан эзэлсэн Крымд болон хилийн дагуу цэргээ зузаатгаж байгаа хурцадмал нөхцөлд нэн чухал, цагаа олсон баримт бичиг болж байна " хэмээн Маркарова Фейсбүүк хуудсандаа бичжээ. 

 

Энэ хуулийн төсөл хүчин төгөлдөр болохын тулд сенат болон төлөөлөгчдийн танхим дэмжих ёстой. Дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурах юм. 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Пентагоны тэргүүн Ллойд Остин мэдэгдэл хийхдээ АНУ Украиныг өөрийгөө хамгаалах чадвартай байлгахын тулд тусламж үзүүлсэн хэвээр байна гэж онцолж байлаа. Ингэснээр АНУ зарим төрлийн зэвсэг нийлүүлэх, Америкийн цэргийн зааварлагчдыг Украин руу илгээх ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг юм. 

 

Үүний дараа, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен НАТО-ийн тэргүүн Йенс Столтенбергтэй уулзах үеэрээ НАТО Украинд дэмжлэг үзүүлэхээ үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-10