Х.Баттулга: Улс орныг гүн хямралд оруулсан буруутан нь МАН
2021-04-22

 

Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийж байна.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, “төр төвт” тогтолцоог нэг намын дангаар ноёрхолт төрийн тогтолцоонд шилжүүлсэн, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангаж гагцхүү хуульд захирагдан ажиллах үүрэг, тангарагтай төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, зорилго, үйл ажиллагааг дарамтлан гажуудуулсан, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.

 

Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах,  цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.

 

Учир иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.

 

Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

 

Монгол төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж, ард түмэндээ өргөсөн тангаргийнхаа дагуу улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд учирч буй саад, бэрхшээлийг арилгах, аюул заналыг зогсоох, мэргэшсэн чадварлаг төрийг төвхнүүлэх, ардчилсан төрийн дэглэмийг бэхжүүлэх, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, улсын баялгийг нийт ард иргэддээ тэгш, шударга хуваарилахын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үл зогсох болно.

 

Ард иргэд ээ,

 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор “ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.

 

Энэ завхралыг засах, цэгцлэн өөрчлөх зорилгыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсгийг миний бие даргалж, манлайлан ажиллаж, өөрийн зүгээс Үндсэн хуульд:

 

  1. Уул уурхайн баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэв;

  2. Гэмт үйлдэл хийсэн, ёс зүйгүй улс төрчдийг шүүх, прокурор, Авилгатай тэмцэх байгууллагын шийдвэр үйлдлээр барьцаалан төрийг удирдах замаар өөрийн оролцоог нэмэгдүүлдэг асан урьд өмнөх Ерөнхийлөгч нарын алдаанаас зайлсхийж, шүүхийн шинэтгэлийг дахин бодитойгоор эхлүүлэх боломжийг нээж Ерөнхийлөгч дангаараа томилдог байсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй, тал бүрийн оролцоотойгоор томилдог болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх зэрэг ард түмний амьдрал, хувь заяанд эрс өөрчлөлт авч ирэх томоохон зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танан хязгаарлахыг зөвшөөрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталгаажуулж, бодит үр дүнд хүргэсэн.

 

Харамсалтай нь, эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг  өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.

 

Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.

 

Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон. Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.

 

Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ,

 

Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.

 

Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ.

 

Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.

 

Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.

 

Сайтар тунгааж, санаж хичээгээрэй.

Ард түмний төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд ээ,

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, нийт шүүгчид ээ,

Монгол Улсын төрийн нийт албан хаагчид аа,

 

Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

 

Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо.

 

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

 

Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа.

 

Хууль Та бүхнийг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг Монгол ардын намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.

 

Тангаргаа сахиж, ард түмэндээ үйлчлэх үүргээ сайтар тунгааж, үр хүүхэд, ирээдүй хойчсынхоо өмнө нүүр бардам, нэр төртэй байх эрхээ санаж хичээгээрэй.

 

Эрх баригчид аа, Монгол ардын намын эрх мэдэлтнүүд ээ,

 

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.

 

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улс төрийн намыг тараах нөхцөлүүдийг нэг бүрчлэн зааж, тийм нөхцөлд, ийм байдалд шилжин орсон намыг Улсын дээд шүүх тараах үүрэгтэй байх”-аар хуульчилсныг дахин сануулъя.

 

Монгол Ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.

 

Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?

 

Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?

 

Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?

 

Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Hutsaa Jenko chinii oruulsan huvi nemer naaduulaas chini dutahgui. Tur buu samar. Tertee tergui zamruulsan tur seheh gej yadaj baina
2021-04-23
иргэн:
Энэ нөхөрт нэг зохихгүй хоол унд идүүлчихсэн үү? Буруу эм тан хэрэглээгүй байгаасай.
2021-04-23
Өвгөн:
Нөгөө төмөр зам /250км/ хаана явсан бэ? нэг үг ган гэхгүй. Барилдаад ялах чухал ч улс төр өөр баймаар, нөгөө офшорт ялагдлаа, ард түмэн яллаа. Гэх үү.
2021-04-23
Пүрэвсүрэн:
uhehdee uher buuga tavij bnaa muu jonkhuu uuriihuu offshoriin talaar jaahan yriach ain
2021-04-23
Оюунчимэг:
Монголчууд алалцаад эхэлнэ. тэгэнгүүт онц байдал тогтоогоод өөрөө хаан болно. ха ха ха манай еөк 8-р ангийн боловсролтой гэхэд санаа гэж нохой юмдаа
2021-04-23
Оюунцэцэг:
Баттулга эрх мэдлийн шуналаасаа болж галзуурсан бололтой. өөрөө огцор оо
2021-04-23
Хүслэн:
Ерөнхийлөгч болохын төлөө АНУ-гаас хүртэл очиж 50 мянган доллар гуйсан нь илэрчихлээ эргүү Баттулдга сда чинь оффшор дансандаа Монголоос их мөнгөтэй шүү
2021-04-23
Бямбасүрэн:
өөрийнхөө 10 оффшор компаниа оруулж ирээрэй Баттулгаа
2021-04-23
Хүслэн:
ystoil hamag bulihai n ilereed irleedee offshoriihoo munguur yukiin songuulig hudaldaj avah gsn n notlogdchihloo uurlaad yaahbdee
2021-04-23
Энхжин:
xxa neeh hudlaa shudarga ys ntr gj hutsahiin zugeer l bi l bish bol uur hench bish gd l helchiheechdee
2021-04-23
Уянга:
Өнөөдөр УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа гэж, өөрөө нэр дэвшиж чадахгүй боллоо гэж ийм мэдэгдэл хйиж байна. өчүүхэн хүн юмаа
2021-04-23
Гантулга:
Баттулга л өөрөө Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж чичирсээр байна. Сонгууль лоббидхын тулд олон улсын байгууллагад хүртэл хандсан нь ил болчихсон ш дээ
2021-04-23
Ганболд:
iim bolovsrolgui buduuleg uhaangui huniig songosondoo haramsaj bn aa
2021-04-23
sanchir:
ard tumen bol battulgad tui ch hamaagui gdgiig harj avtsgaa battulgad zuvhun erh medel l heregtei
2021-04-23
Солонго:
kue yruu uls oron uvchin zovlontoi bhad gants ch ym heleegui bj uuruu devshih erhgui boltsn jin bur galzuurch bnaa novsh chin ter honi butsaaj uguuree
2021-04-23
Энхжин:
Энэ эргүүд өвчин зовлон огт хамаагүй бололтой. Өөрийн шунал хүслийг гүйцэлдүүлэхийн тулд нэг намыг тараах нь чухал юм байна. ийм төрийн тэргүүн гэж байх уу
2021-04-23
Мягмарсүрэн:
бүр өвчин нь хүндрээд төв талбай дээр гарч мэдээлэл хийж байх шив хаха наадмын нээлт юмуу хаашаа юм
2021-04-23
Иргэн:
Түүхээ эргээд бод АН-д 2 удаа ард түмэн э тгээд гаргахад яалаа Энэ хүнд өвчний үед ард олноо тайван байлгаж наад хүмүүсээ ажлын нь хийлгэ Дараа нь мэтгэлцээнээ хий ЗГ УОК ажиллаж бгаа Бусдыг бүү үгүйсгэ ард олон минь
2021-04-23
Иргэн:
Баттулга, Хүрэлсүх нараар энэ улс тоглуулахгүйээ. Гол нь энэ Баттулга. Дандаа ийм балай хагалан бутаргасан айлгасан юм хийж байдаг хүн.
2021-04-22
Зочин:
Нэг хүнээр тоглуулдаг улс байж болохгүй. Ямар хүн сонгосон гэдгээ одоо л ойлголоо. Хонины арьс нөмөрсөн чоно байж дээ.
2021-04-22
а:
Ээ зайлуул да хөөрхий юу хэрэгтэй юм болоо
2021-04-22
монгол:
Энэ тэнэгийн төрийн сэнтийгээс үтэр түргэн зайлуулчих зоригтон алга уу
2021-04-22
zochin:
an nam 12-16ond mongol ulsiig elgeerni hevtvvlj gvn hyamrald oruulsan.
2021-04-22
Zochin:
Улсын ерөнхийлөгч чинь айлаар бол аав нь биз дээ. Зөндөө хүмүүс өвдөөд үхээд байхад сонгууль жагсаалаас өөр юм бодохгүймаа
2021-04-22
монгол:
Хүүкийн ерөнхийлөгч болох гэсэн хүсэл Монголын төрийг самарч,ард түмэн ажилгүй хоригдож,ковид хяналтай алдаж хүн бүхэн айдастай боллоо!
2021-04-22
zo:
tegvel buh namiig taraah, songuuli dahin yavuulah shiidver gargaad heregtei
2021-04-22
Зочин:
Жаахан боловсролтой хүн гаргахгүй бол ч тэнэгийн ухаан уужим юм даа. Арай хэтэрлээ дээ. Иргэний дайн гарвал хамгийн түрүүн Баянгол чинь нурна шүү.
2021-04-22
Зочин:
Ийм хулгайч, амин хувийн эрх ашгаа нэгд тавьдаг хөгийн ерөнхийлөгчтэй байснаас байгаагүй нь дээр. Одоо зайлах цаг чинь болжээ. Энэ асуудлаа дөнгөж гарч ирээд ярьсан бол бүгд дэмжих байлаа. Одоо бол энэ хүний атгаг санааг ард түмэн ойлгосон болов уу. Сонгогдохгүй болмогц улс бужигнуулахаар шийдлээ. Энэ чинь ард түмэнд лав ашиггүй. Иргэний сөргөлдөөн талцал хуваагдал л авчирна. Хурдан энэ хүнийг огцруулж хуулийн хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ дээ.
2021-04-22
иргэн:
МАН АН хоёрыг хоюуланг нь хамтад нь тараах асуудал хөндсөн бол оновчтой байхаар байлаа. АН нам ч бараг өөрөө тарчаад байгаа шүү дээ уул нь түүнийг нь албан ёсны болгоод өгчихсөн бол их гоё болохнээ. Энэ уул нь их зөв салхи салхилаад явцан шүү.
2021-04-22
Иргэн:
Болио одоо. Иргэд өдөр ирэх тусам энэ заваан улайрлаас залхаж байна. Цаана чинь Ковид тараад болохоо больж байхад
2021-04-22
mongol:
boliochee, ene hun buur uhlee shde, yah gej iim baliar huniig eronhiilogch gej bolgovoo ta nar
2021-04-22
Улс төрийн хонзогногчийн буруу:
Хууль дагуу ажиллах боломжийг алдсан Улс төрийн хонзогнолоор 14 хүнийг Шоронд хийсэн Төмөр зам ба Эрчим хүчний томоохон төслийг гацааж ОЛОН САЯ ДОЛЛАРЫН хохирол Монголд учируулсан Асар их МӨНГӨ өөртөө авсан БАТЛАГДСАН фактуудыг хичнээн ДАРАХ вэ пээ
2021-04-22
Болд:
Юу үнэн энэ үнэн, Харин ч оройтож мэдээлэл хийлээ. Ард түмэн аль хэдийнээс л ярьсаар л ирсэн шүү дээ. Ганц МАН ч биш АН бас байгаа. Үнэндээ энэ хоёр нам бол МОНГОЛЫН МАФ шүү дээ. Дэлхийн хар тамхины наймаачидтай манай гадаад яамы дипломатууд хамтран ажиллаж баригдаж хөглөж байгааг дэлхий дэлдийтлээ харж байгаа шүү
2021-04-22
Зочин:
Уг нь эхлээд короногоо цэгцлэх юмсандаа. Яасан завтай, уужим дотортой тэнэгийн дотор уужуухан гэгч шиг юм бэ дээ. Даан ч дээ
2021-04-22
МАНЮн ыг Дарга нар нт хуваагаад залгичихсан. Угаас энэ нам мөн чанараараа бол аль хэдийн чад. Хөгжил нь авлигач эдийн шуналтай дарга ангиасаа болоод мафийн бүлэг чигт явчихсан. Хүүхэн байвал хүчиндэнэ хөрөнгө байвал хусна хууль байвал цоолно тeндэр байвал луйвардана тэтгэлэг вакцин эмнэлэг албан тушаалыг бол хаалгадна газар баялгийг нууцаар зарчихна завшчихна авлигыг цэцэглүүлнэ харин иргэдийн чихэн дээр цэцэг ургуулна шилний цаанаас чихэр долоолгоно 100 жилийн ядуу Монгол Одоо Африкийн лрнуудын араас ороход бэоэн МАНын гайгаар
2021-04-22
зочин:
Зөв шүү. Дэмжиж байна. МАН арай л хэтрээд, бүхнийг өөрсдийнхөө таашаалаар хийж, өөрсдийнхөө дээр хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэдэгт итгэчихсэн дэндүү түрэмгий байсан юм аа
2021-04-22
Аагий:
энэ одоо амиа тавьж байна eрөнхийлөгчөөс буулаа шоронд орохоо мэдээд янз бүрийн арга сэдэж байна даа.
2021-04-22
МАНынханд ганц л тахин шүтдэг юм байгаа. МАНынхан намаа л бүхнээс дээгүүрт тавьж намаа л тахин шүтсээр ирсэн одоо ч ийм л байгаа. Гэтэл эх орон иргэдийн эрх ашиг ямар ч намын эрх ашгаас хэзээд дээгүүр. Монгол улсын бүх хууль ч иргэдийн эрх ашигт л үйлчлэх ёстой болохоос намынханд үйлчилдэг тэр тусмаа 1 намын дарга ангийнханд үйлчилдэг тэдэнд зориулагдсан байх ёсгүй. МАН тарах ёстой. Намууд цэгцэрч жинхэнэ гишүүдийнхээ эрх ашиг эх орон иргэдийн эрх ашгийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлтнүүддээ түшиглэж шинээр байгуулагдаж эмхэрсний дараа намын тухай хууль шинжюэчлэгдэж санхүүжилт нь ил тод болсны дараа Eрөнхийлөгчийн соншюгуулийг явуулъя. Энэ бол ардчиллын шинэ шат болно шүү ак
2021-04-22
EHEND NI BI ERUNHIILUGCHID URSULDUHGUIEE GEJ HELEED HELSEN BOL CH!!!!!:
MAGTAN DUULAH BAILAA DAA.TEGEED NAM NI DEVSHUULEH YUM UU?
2021-04-22
irgen:
AN gyn hyamral yaduurald hyrgesen.MAN ba Gyrelsyh garch irj deerdej baigaa.
2021-04-22
Зочин:
Төрийн тогтолцоог өөрчлөөгүй цагт халж сольж татан буулгаад ч хэрэг бна уу Намчирхаж хэрэлдэх ард бидэнд хохиролтой сонголтоо хийхэд мөнгө нам саад болж бна
2021-04-22
demjij bna
2021-04-22
Зочин:
Яг одоо ингэх хэрэг байна уу? Ер нь бол сонгуулийг хууль бусаар явуулдаг, ард олныг үл хүндэтгэн зөвхөн сонгуулийн пиартаа бүх зүйлийг ашиглаж байгаа зэрэг нь захаас аваад л буруу бусармаг үйлдэл хийдэг нь тодорхой л доо. Гэхдээ яг энэ цаг үед бидний эрүүл мэнд амьд байх эсэх нь хамгаас чухал байна ш дээ.
2021-04-22
Зөв:
МАН-ыг тараагаад араас нь АН-ыг бас тараагаарай. Тэгээд шинээр эмхлэн байгуулах хэрэгтэй, ер нь болдог бол төрийн албан хаагчдыг бүгдийг нь чөлөөлөөд дахиад төрийн албанд сонгон шалгаруулалтаар авах.ингэж байж улс орон цэгцэрнэ, төрийн албан хаагчдын олонхи нь зомби гэж Занданшатар дарга хэлсэн нь үнэн шүү дээ, бид хоосон магтах биш, бодит байдлаа зөв үнэлж, хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй
2021-04-22
Zochin:
Jonhuu battulgaa or zeelee tegluulmeer bn. 4 jil yu xiivee ta. Hujaad 30 myangan xoni ogsnoos oor yuch xiisebgui.
2021-04-22
Zochin:
Ene saikhan hudlaa tuuj bn aa.MAN iin egel jiriin gishuud enuugeer zaalgav gej
2021-04-22
Зочин:
За за унэхээр энэ хун албан тушаалын толоо улайрч бна даа одоо болно зайлуул
2021-04-22
Зочин:
Энэ мэдэгдэл узлээ уул нь хоер жилийн омно хийлээд татан буулгасан бол болохоор байлаа даанч оороо хамт оролцоод дэмжээд сонгууль хийгээд холбоо байгуулахад баяр хургээд явж мон ундсэн хуулийг оороо удирдаж оорчлоод бсан одоо сонгуульд орохгуй болохоор ингэж болохгуй ард тумнийг жинхэнэ талуулаад зэвсэгт бослого гаргах гээд бгаа юм бишуу иймд утэр тургэн женког зайлууллаа
2021-04-22
Мөнх:
Ард иргэд ээ! Эргэцүүлэн сайн бодоорой.Ерөнхийлөгчийн үгэнд үнэн зүйл зөндөө байна шүү.
2021-04-22
Zochin:
Ene saikhan hudlaa tuuj bn aa.MAN iin egel jiriin gishuud enuugeer zaalgav gej
монгол:
ЭНЭ ХҮН ЕР НЬ ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ ЖИВЖ БАЙГАА ХҮН ХӨВЖ БУЙ ӨВСНӨӨС ШҮҮРНЭ ГЭДЭГ Л БОЛЖ БАЙНА ДАА ЯДАЖ БАЙХАД ОРОС АВГАЙТАЙ, БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ, ХҮН ЧАНАРЫН НАЙЗ НӨХӨДГҮЙ ЭНЭ ХҮН ОДОО ЯАНА ДАА. БУРХАНЫ ЦЭЭРЛЭЛ ХҮРТЭХ Л БАЙХ ДАА
2021-04-22
манаас хооллодог хулгайчууд боож үхэх нь үү
2021-04-22
Энэ хүн хувийнхаа ерөнхийлөгч болох амбиц хүсэлдээ хөтлөгдөөд бүүр юу ч хийхээс буцахгүй болжээ Энэ хүнийг яаралтай буулгаад шалгаачээ
2021-04-22
зөв шүү ийм байдалд хүргэсэн ман буруутай, тараах хэрэгтэй
2021-04-22
Нямбаяр:
Өөрөө шилдэг хулгач ш дээ
2021-04-22
ZA ENE ORK BUR KHEN GEDGEE MEDEKHEE BAYLAA < IIM SOLIOTOY , ERGUU ERUNKHIILUGCHTEY BAYJ DEE . PIZDA GEJ
2021-04-22
ZOCHIN:
SHORON HVLEEJ BGAAGAA SAIN MEDEJ BAA SHVV
2021-04-22
zochin:
ard tvmnee taltsuulahaa boliochee,yasan ih shunal be.
2021-04-22
Зочин:
Улс орныг сүйрэлд уриалан, иргэдийг хагалган бутаргах үйл ажиллагаа удаа дараа явуулж, дайн самуунд турхирч байгаа энэ хулгайчийг баривчлаачээ.
2021-04-22
Ene mafiin tolgoilogch yah geed uls eh oron ard tumnee samraad bna vee.
2021-04-22
ZOCHIN:
SHORON HVLEEJ BGAAGAA SAIN MEDEJ BAA SHVV