Ливи: Цагаачдыг суулгасан завь хөмөрч, 130 хүн амиа алджээ
2021-04-23

Ливийн эрэг орчимд хууль бус цагаачдыг суулгасан завь хөмөрсний улмаас 130 орчим хүн амиа алдсан талаар ТАСС мэдээлжээ. 

 

Завь хөмөрсөн талаарх мэдээлэл авсны дараа хэргийн газар руу SOS Mediterranee төрийн бус байгууллагад хамаардаг хөлөг онгоцыг илгээсэн байна. Тухайн үед хэд хэдэн завь явж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь хөмөрсний дараа энэ завин дээр явсан хүмүүсээс нэг нь ч амьд үлдээгүй аж. Цаг уурын таагүй нөхцлийн улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан гэнэ. Мөн хэрэг болсон газраас холгүйхэн резинэн завины хэсгийг эргүүлийн онгоц олжээ.

 

Энд дуулгахад, Европын орнуудыг зорих гэсэн Африкийн дүрвэгчдийн гол шилжин явах бүс ньт Ливи улс болсон хэвээр байгаа юм. 2020 онд гэхэд л Ливийн эрэг орчмоос 11981 хууль бус цагаачийг аварч, эрэгт хүргэсэн бол 300 гаруй хүн амиа алдсан байна. Энэ ердөө албан тоо бөгөөд бүртгэлгүй хичнээн цагаач нэвтрэх оролдлого хийж, живж амиа алдсан нь тодорхойгүй гэж төрийн бус байгууллагынхан мэдээлдэг юм. Ливийн эргээс хууль бус цагаачдыг резинэн завиар, нэг дор маш олноор нь тээвэрлэсний улмаас байнга энэ төрлийн осол гардаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкаа гэж ... Ямар баян улсыг тамын галд шатаачихав даа. Улс болон иргэд нь баян , гаднаас хүмүүс ирж өндөр цалинтай ажилладаг бсан энэ улсын иргэд эсрэгээрээ гадаадад хар ажил хийх гэж яваад ингэж олноороо үрэгдэх ч гэж дээ. Бүх баялаг нь Америк руу урсаж,улс, иргэд нь хоосорчээ
2021-04-23