Медведев: Орос, Америкийн харилцаа хүйтэн дайны үеийнх шиг байна
2021-04-23

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Орос, Америкийн харилцаа "хүйтэн дайн"-ы үеийнх шиг болсон хэмээн мэдэгдсэнийг РИА Новости мэдээлжээ.

 

"Сүүлийн жилүүдэд Орос, АНУ-ын харилцаа өрсөлдөөнөөс сөргөөлдөөн рүү шилжиж, мөн чанарын хувьд хүйтэн дайны эрин үе рүү эргэн очлоо. Хориг арга хэмжээний дарамт, сүрдүүлэг, сөргөлдөөнт тэмцэл, хувиа хичээсэн ашиг сонирхлоо хамгаалах зэрэг нь дэлхий дахиныг тогтворгүй байдалд хүргэдэг" хэмээн Медведев РИА Новостигийн дамжуулсан нийтлэлд бичжээ.

 

Өнөөгийн нөхцлийг Медведев 1962 оны Карибын хямралын үеийнхтэй зүйрлэсэн байна.Медведевийн өгүүлснээр, тухайн үед хоёр их гүрний төрийн тэргүүнүүдийн нөхцөл байдлыг эрүүлээр үнэлэх , буулт хийхэд бэлэн чанар нь дэлхий дахиныг цөмийн дайн руу халтиран орохоос аварсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин