Путин Зеленскийтэй Москвад уулзахад бэлэн гэв
2021-04-23

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд тааламжтай үед нь Москва хотноо уулзаж, хоёр орны харилцааг хэлэлцэхэд бэлэн гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг ТАСС дамжууллаа. 

 

"Хоёр талт харилцааны хөгжлийн талаар бол бид түүнд тааламжтай ямар ч үед Украины Ерөнхийлөгчийг Москвад хүлээн авна" хэмээн Оросын Ерөнхийлөгч Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэрээ онцолжээ. Ийнхүү тэрбээр Донбасст уулзахыг уриалсан Зеленскийн саналд хариу өгсөн байна.

 

Путиний өгүүлснээр, Украин сүүлийн үед Оростой харилцах харилцааг сүйтгэсэн олон алхам хийсэн ч Ерөнхийлөгч Владимир Зеленский харилцаагаа сэргээж эхлэх хүсэлтэй бол Орос улс үүнийг гагцхүү дэмжин хүлээн авах гэнэ.

 

Эргэн сануулахад өнгөрсөн мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сөргөлдөөн өрнөж буй Донбассын аль ч цэгт уулзахыг Путинд санал болгосон юм. Түүнчлэн Киев болон Москва өнгөрсөн болон ирээдүй үеийг өөр өөрөөр харж байгаа нь асуудал биш харин боломж гэж харж болно хэмээн Зеленкий онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-27